Найдвар болЗагвар
Найдвар бол тэвчээртэй
Мариа, Иосеф Галилаас Бэтлэхэм хүртэл хад чулуутай, бартаатай замаар 110 км аялсан. Тэр аян үнэхээр бие махбодын хувьд ид залуу үедээ яваа залуугаас гадна жирэмсэн эмэгтэйн хувьд эцэж цуцам байсан нь гарцаагүй.
Тэвчээрээ баран болъё гэж хэлэх үе Мариад олон гарсан болов уу. Гэвч Бурхан итгэмжтэй байх болно гэдэгт тэр итгэсэн учраас зам бартаатай байх үед мөн төрөх нөхцөл байдал нь хүсэшгүй байх үед ч хүртэл бяцхан хүү нь дэлхийг аврах эр болон өсөж торних болно гэдэг амлалтаас тэр зуурсаар ирсэн болов уу.
Бурханы амлалтад найдах нь үйлдлийг маань тодорхойлох үед итгэл маань өсдөг. Еврей 11:1-т итгэлийг, "найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн." гэж тодорхойлдог. Ямар мэдрэмж төрж буйд эсвэл харж чадах зүйл дээрээ биш харин найддаг зүйл дээрээ итгэлтэй байдлаа тавих замаар Мариа, Иосеф хоёр тэсвэрлэн гарч чадсан.
Бартаатай, хад чулуу бүхий замын тодорхойгүй байдлыг заримдаа бид туулдаг. Магадгүй огт боломжгүй мэт санагдах аянаар аялж буй мэт санагдаж ч бас болох юм. Айдас, зовлонг тэсвэрлэх боломжийг найдвар бидэнд олгодог. Өнөөдөр бидний нүүр тулах эгц дээшээ ямар ч аянаас найдвар хамаагүй хүчирхэг байдаг.
Залбир:
Есүс ээ, хүнд хэцүү үед надад найдварыг өгсний тань төлөө Танд талархъя. Би үүнийг найз нөхөд, гэр бүлийнхэнд маань өгөөсэй гэж би Танаас хүсэж байна. Амьдралын нөхцөл байдал тодорхойгүй мэт санагдах үед ч хүртэл Таны амлалтад итгэхэд ____________ -д туслаач.
Тусгахуй:
Санхүү, харилцаа эсвэл сүнслэг байдлынхаа хувьд та хүнд нөхцөл байдалд яг одоо байна уу? Тэвчээр хэрэгтэй буй амьдралын тан нэг хэсэг юу байна вэ? Юутай нүүр тулж байгаа мөн өмнө тан буй сорилтуудын талаар ямар мэдрэмж төрж буй талаар бодоод үз.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан НьюСпринг Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с авна уу