Найдвар болЗагвар

Hope Is

14-с 11 дахь өдөр

Ирээдүйгээ Бурханд даатган итгэж найдах бол найдвар мөн

Төгсгөл нь тодорхой тоглолтыг бид бүгд л үзэж байсан. Нэг баг нь үнэхээр олон онооны зөрүүтэйгээр хожигдож байгаа бөгөөд тэд хожихын тулд үнэхээр гайхамшиг л тэдэнд хэрэгтэй болох болно. Гэвч гэнэт тоглолт орвонгоороо эргэнэ: Хэний ч төсөөлөөгүй байсан тоглолт усны урсгалыг тэр чигээр нь өөрчилж, хожигдож байсан багт шинэ найдварыг төрүүлнэ.

Тэр нэг тоглолт дахь сайн тоглох нь тэр өдөр л хангалттай найдварыг бидэнд өгөөд зогсдоггүй, үүний дараах тоглолт бүр дэх хандлагыг маань өөрчилдөг. Дараагийн удаа баг маань хожигдох шахаж байх үед бүхнийг тэр чигээр нь өөрчилсөн тэр л мөчийг бид эргэн дурсан, найдвар бий гэдгийг өөрсдөдөө сануулдаг.

Христитгэлтнүүдийн хувьд, аврал бол тоглолтыг эргүүлэгч зүйл мөн. Бидэнд юу ч болсон гэсэн Есүсийг амьдралдаа урьж оруулсан тэр л хором мөчөө бид эргэн дурсан, биднийг тэр л үед аварсан юм чинь биднийг ахин аврах болно гэдгийг мэдсэний улмаас найдвартай байдаг.

Бурханы зохицуулж чадахгүй хүнд хэцүү нөхцөл байдал гэж нэг ч байдаггүй. Түүний зөвтгөж чадахааргүй бидний хийж чадах буруу зүйл гэж нэг ч үгүй. Өнгөрсөн үед маань Бурхан хэрхэн итгэмжтэй байсныг бид санах үед Тэр ирээдүйд биднийг мөн хангах болно гэдэгт бат итгэх боломжтой.

Гашуудал номыг бичигч, өнгөрсөн үед маань Бурханы хийсэн бүхнийг бид эргэн харж, Бурхан бидний төлөө хэзээ ч цөхрөнгөө барахгүй гэдгийг мэдэхээс найдварыг олж авах боломжтой гэж хэлсэн. "[Эзэний] хайр энэрэл дуусдаггүй Өршөөл юунд нь төгсгөл үгүй. Өглөө бүр энэ нь цоо шинэ..." (Гашуудал 3:22-23)

Залбир:

Есүс ээ, амлалтаа биелүүлсний тань төлөө Танд талархъя. Өнгөрсөн үед маань Та итгэмжтэй байсан учраас ирээдүйгээ би Танд найдах болно.

Тусгахуй:

Өнгөрсөн үед тань Бурхан хэрхэн итгэмжтэй байсан бэ?

Ирээдүйд тань Бурхан ямар амлалтыг биелүүлнэ гэж та найдаж хүлээж байна вэ?
Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Hope Is

Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан НьюСпринг Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с авна уу