Найдвар болЗагвар

Hope Is

14-с 12 дахь өдөр

Найдвар бол бусдад өгөх хамгийн шилдэг бэлэг мөн

Хэмжээнээс нь хэтрүүлэн аягыг дүүргэх үед яадаг вэ? Ус амсар хүртлээ дүүрч, халин, аяганы хажуу талаар асгардаг.

Амьдралаа найдвараар дүүргэх боломжийг бид Бурханд олгох үед аягатай устай адил зүйл бидэнд болдог. Найдвараар дүүрсэн байх үед бид бялхан дүүрч, эргэн тойрны маань хүмүүст цутгагддаг.

Ром 15:4 "Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Бичвэрийн тэвчээр болон урамшууллаар дамжин бидэнд найдвар байх юм." гэдгийг хэлдэг.

Амьдралд маань найдварыг өгөхөөр Бурхан Библийг ашигладаг тэгснээрээ бид найдварыг бусадтай хуваалцах боломжтой болохын тулд аж. Бурханы амлалтууд анхаарлын төвд маань байх үед найдвар зүрхийг маань дүүргэн улмаар эргэн тойронд маань буй хүмүүст нөлөө үзүүлдэг. Найдвар үгүй хүмүүст бидний өгч чадах хамгийн шилдэг бэлэг бол өөрсдөдөө өгөгдсөн зүйлсийг тэдний амьдралд асгагдан цутгагдах боломжийг олгох юм.

Магадгүй таны анхаарал халамж тавих нэгэн найдвар үгүй улиралд байгаа байж болох юм. Магадгүй тэд бууж өгөхөд бэлэн байж болно. Тийм бол, энэ найдварын мессежийг тэр хүнд хүргэлгүйгээр өдрөө бүү төгсгөөрэй. Тэд өөрсдөө найдварыг олж чадахгүй байх юм бол танд Эзэнээс өгөгдсөн найдварыг тэдэнд зээлдүүлэх боломжийг олгоорой. Энэ бол таны тэдэнд өгч чадах хамгийн шилдэг бэлэг байх болно.

Залбир:

Есүс ээ, найдварын маань эх сурвалж байдгийн тань төлөө Танд талархъя. Таны надад өгөх найдвар бусдын амьдралд асгагдан цутгагдаж мөн амьдралд маань найдвар хэрэгтэй үедээ Танаас хамааралтай байсаар байх болтугай хэмээн би залбирч байна.

Тусгахуй:

Өнөөдөр найдвар хэрэгтэй хэн нэгнийг та таних уу? Тэр хүнийхээ төлөө залбир, тэднийг урамшуулан мөн тэдэнд найдвар, баяр хөөрийг авч ирэхийг Бурханаас гуйн залбир. Залбирсныхаа дараа урамшуулахаар тэр хүн рүүгээ ярь эсвэл мессеж илгээ.
Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Hope Is

Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан НьюСпринг Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с авна уу