Найдвар болЗагвар

Hope Is

14-с 13 дахь өдөр

Найдвар бол хүчирхэг

Тогны хэрэгцээ энэ дэлхий дээр цахилгаан хэлбэрээр хангагддаг. Та үс хатаагч, кофе чанагч, талх шарагч, гар утас эсвэл компьютергүйгээр нэг хонож чадах уу?

Эдгээрийн аль нэг нь л тогноос салгагдах юм бол ямар ч үр ашиггүй зүйл болон хувирдаг.

Хэрэгцээтэй байхын тулд цахилгаан гэр ахуйн хэрэгслүүд болон электрон хэрэгслүүд маань тогноос цахилгааныг авах хэрэгтэй болдогтой адил үр ашигтай амьдралаар амьдрахын тулд найдвараас бид хүчээ олж авах хэрэгтэй болдог.

Найдвар бидний үзэл баримтлалыг өөрчилдөг. Есүсээс ирэх найдвар бидэнд байх үед боломжгүй зүйл боломжтой болж ирдэг. Найдвар бидэнд байх үед сэргээгдэх боломжгүй эмтэрсэн харилцаа гэж нэг ч байдаггүй. Бидэнд найдвар байх үед уучлах боломжгүй буруу зүйл гэж нэг ч байдаггүй. Найдвар бидэнд байх үед таслагдахааргүй тийм хүчтэй зуршлуудын эсвэл донтолтын гинжнүүд гэж нэг ч байдаггүй. Бидэнд найдвар байх үед санаа зоволт, айдас ба эргэлзээг бид устгах чадвартай болдог.

Есүсээс ирэх найдвар бол хүч чадлын эх сурвалж мөн. Энэ нь биднийг үр ашиггүй амьдралаас авардаг. Энэ нь Христ доторх чадвар чадамжийг маань тавьж сулладаг. Энэ нь биднийг зогсоошгүй хүмүүс болгодог.

Залбир:

Есүс ээ, миний өөрийн чадвар чадамжаас давсан зүйлийг хийхэд намайг ашиглаж байгаагийн тань төлөө Танд талархъя. Үр ашигтай байдал маань зөвхөн Таниас бас Таны надад өгсөн найдвараас ирдэг гэдгийг үргэлж надад сануулаарай.

Тусгахуй:

Хүч чадлын эх сурвалжаас та өнөөдөр хэрхэн хутган авах боломжтой вэ? Өнөөдөр найдвараар дүүрэн амьдралаар амьдрах, эрч хүч, хүсэл тэмүүлэл ба баяр хөөрөө зөвхөн Бурханаас л ирэх найдвараас хутган авахад туслаач хэмээн Бурханаас гуйн залбир.
Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

Hope Is

Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан НьюСпринг Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с авна уу