Найдвар болЗагвар
Найдвар бол бүх зүйл боломжтой гэсэн итгэл
Та өөрийгөө Мариагийн оронд хэдэн хором тавиад үз. Шөнө өрөөндөө байхад чинь хаанаас ч юм тэнгэр элч үзэгдэн, удахгүй жирэмслэн (сексийн харилцаагүйгээр) мөн хүү чинь хаан мэт хаанчлах болно гэж хэлсэн.
Итгэхэд үнэхээр хэцүү хэрэг биш гэж үү. Энэхүү санаанд багтамгүй мэдээг хүлээн авсныхаа дараа Бурханы амлалтынх биелэлтэд Мариа огтхон ч эргэлзээгүй. Түүнд байсан нэг асуулт бол амьдралд ойр асуулт байсан: "Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ?" (Лук 1:34) "Яагаад би гэж?" эсвэл "Та үүнд итгэлтэй байна уу?" зэрэг асуултуудад баригдахынхаа оронд Мариагийн хариулт нь, "За. Энэ нь ямар нөлөөг үзүүлэх вэ?" гэдэг байв.
Энэ л хоромд, найдвар дотор амьдрах нь ямар утга учиртай болохыг бидэнд Мариа харуулсан. Найдвар дотор амьдрах гэж Бурхантай хамт байхад боломжгүй зүйл гэж нэг ч үгүй гэдгийг ухаарахыг хэлнэ. Онгон эмэгтэйг жирэмлүүлэн хүүхэд төрүүлүүлсэн тэр л Бурхан өнөөдөр амьдралд маань боломжгүй зүйлийг хийхийг хүсдэг. Нойрыг тань олон шөнөөр хугаслах төөрсөн хүүхэд чинь Бурханы гар хүрэхүйц газарт буй. Хайртай хүний тань амьдралд заналхийлэх тэр л хавдар Бурханы хувьд эдгээж чадашгүй зүйл биш.
Найдвар дотор амьдарч байсны улмаас Мариа Бурханд итгэсэн ба Түүний өөрт нь өгсөн тэмдгийн араас мөрдөн мөшгөсөн. Бидний хувьд, найдвар дотор амьдрах нь яг л үүнтэй адил харагддаг—Бурхантай хамт байхад боломжгүй зүйл гэж үгүй гэдэгт итгэн мөн биднээр хийлгэхээр зүрхэнд маань Бурханы суулгасан тэр л зүйлийг хийх аж. Деталь бүр хэрхэн биеллээ олохыг та сайн мэдэхгүй байж болох ч Бурхан хийнэ гэсэн зүйлээ үргэлж хийдэг Нэгэн.
Залбир:
Есүс ээ, боломжгүй зүйл гэж үгүй гэдэгт итгэх итгэлийг мөн өнөөдөр надтай нүүр тулах зүйлтэй тулах зоригийг надад өгөөч. Энэ бүхэн хамтдаа хэрхэн ажиллахыг би мэдэхгүй байж болох хэдий ч би найдвараа Танд тавьж байна.
Тусгахуй:
Биелэх боломжгүй мэт санагдах хүслийг Бурхан зүрхэнд тань суулгасан уу? Өнөөдөр та хэрхэн итгэлдээ алхам хийх боломжтой байна вэ?

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан НьюСпринг Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с авна уу