Найдвар болЗагвар

Hope Is

14-с 3 дахь өдөр

Хамгийн сайн нь удахгүй ирэх болно гэж хүлээхийг найдвар гэдэг

Бидний хэн ч өглөө сэрээд, "Өнөөдөр үнэхээр таагүй өдөр байх болно." гэж хэзээ ч боддоггүй. Бид магадгүй таагүй өдөр болох болов уу эсвэл таагүй өдөр байх вий гэж санаа зовдог байж болох ч эдгээр сэтгэл хөдлөлүүд найдвар огт биш. Бурхан бидний сайн сайхны төлөө бүх зүйлийг ажиллуулдаг гэдэгт итгэхийг найдвар гэдэг.

Лук 1:39-56-д, хамгийн шилдэг нь ирэх болно гэсэн хүлээлттэйгээр Бурханы хийсэн ба хийх гайхамшигт зүйлсийн талаарх магтаалын дууг Мариа бичдэг. Насан өтөлсөн хойноо жирэмслэх болно гэж Бурханы амласан Елизабет дээр очиж айлчилсныхаа дараа тэр үүнийг бичдэг. Мариагийн магтаалын дуу бол хий дэмий өөдрөг үзэл биш харин найдвар бүхий эмэгтэйн дуу аж.

Найдвартай байх ба ямар нэгэн зүйлийг хүсэх хоёрын хооронд ялгаа байдаг. Хүсэл бол ямар нэгэн үйлдлийг үл шаардах өөдрөг бодол; найдвар бол найдах талаарх зүйл аж. Дэлгүүрт очих үед чинь тэр дэлгүүрт дуртай зайрмаг чинь байгаасай гэдэг бол зүгээр л бодол. Найдвар гэж урьдаас тэдэн рүү утсаар залган, дэлгүүрт нь байгаа гэдгийг мэдэж авч, улмаар менежер нь танд хадгалсан гэдэгт найдах мөн. Найдвар маань бидэнд зориулан цааш тавих хүн эсвэл зүйлийн адил үнэ цэнийг л агуулдаг.

Бурхан хэзээ ч худал хэлдэггүй тиймээс Тэр ямар нэгэн зүйл амлах үед энэ нь биелэх болно гэдэгт бид итгэлтэй байж болно. Мариагийн амьдрал дандаа амар байгаагүй. Тэр удахгүй жирэмслэх гэж буй, гэрлээгүй залуу эмэгтэй байлаа. 33 жилийн дараа хүүгийнхээ цовдлогдохыг нь нүдээр үзнэ гэдгээ тэр огтхон ч мэдээгүй байв. Есүсийг нас барах үед Тэр дахин амилах болно гэдгийг Мариа мэдээгүй байсан. Гэвч өнгөрсөндөө Бурханы итгэмжит байдлыг харсан нь нөхцөл байдлаас нь үл хамааран найдвараа Түүнд тавьж болно гэдэг итгэлтэй байдлыг түүнд өгчээ. Энэ ч бас бидэнд мөн найдварыг өгдөг зүйл мөн.

Хамгийн сайн нь удахгүй ирэх болно гэдэг өөдрөг бодлыг бид зүгээр л бодож байгаа юм биш. Мариагийн адилаар, Бурхан маань ингэж хэлдэг мөн Тэр үргэлж хэлсэндээ хүрдэг учраас сайн нь удахгүй ирэх болно гэдэгт найдах боломжтой.

Залбир:

Есүс ээ, сүнсэнд маань зангуу болгон найдварыг надад өгсний тань төлөө Танд талархъя. Та бол амлагч бас амлалтаа биелүүлэгч Нэгэн. Өнөөдөр үүнийг санахад надад туслаач.

Тусгахуй:

Тэр Өөрийнхөө хийх болно гэж хэлсэн зүйлээ хийх болно гэдэгт та тэр бүр итгэж чаддаггүй юу? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Hope Is

Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан НьюСпринг Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с авна уу