Амьдралын шуурган дунд Бурханы үнэнийг олохуйЗагвар

Finding God's Truth In The Storms Of Life

10-с 10 дахь өдөр

Амар тайван, Тусламж болон Маргаашийн төлөөх Найдвар

Та энэ төлөвлөгөөний хамгийн сүүлийн өдрийг уншиж байна! Мөн өнөөдрийн чимээгүй цагийн уншлага нь хүнд хэцүү цаг үетэй тулгарсан хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл болох найдварын талаар юм.

Танд юу ч тохиолдсон бай, Бурхан мэдэж байдаг. Мөн ард түмнээ гэсэн Түүний хайр хэзээ ч нуран унадаггүй. Тэр яг одоо таныг харж байгаа. Тэр таныг үргэлж алган дээрээ байлгадаг.

Танд юу ч тохиолдсон, таны түүх хэрхэн өрнөсөн бай, та хэзээ ч Бурханы төлөвлөгөөнөөс гадуур байдаггүй гэдэгт итгэлтэй байж болно.

Таны Аврагч Эзэн хэзээ ч таныг ганцаараар тань орхихгүй гэдгийг мэдэн амар амгалан байж болно.

Илчлэл 21:3-5 нь бидэнд Христийн дотор байгаа гайхалтай найдварын талаар сануулдаг. Бидэнд зовлон, шаналал гэж байхгүй, бидний нүднээс урсах нулимс бүрийг арчих газар болох тэнгэрийн улсыг Бурхан амласан. Одоо ч гэсэн Тэр бидэнд зориулан тэнд орон байрыг бэлдэж байна. Тэр бүх зүйлийг шинэ болгож байна!

Тиймээс өнөөдөр та хаана ч байсан бай, таныг хэзээ ч орхихгүй Аврагч Эзэнд итгэж найдах цаг гаргаарай. Тэр бидний сайн сайхны төлөө бүх зүйлийг хамтад нь ажиллуулдаг гэдгийг мэдэн амар амгалан байгаарай. Энэ амьдралд та ямар ч сорилттой тулгарсан энэ нь таныг хүлээж буй баяр баясгалантай харьцуулшгүй гэдэгт итгээрэй.

Таны зовлон бэрхшээл Бурханы хувьд хэзээ ч хэтэрхий том байдаггүй. Хэчнээн найдваргүй байсан ч таны цөхрөлөөс илүү агуу найдвар бий. Өнөөдөр та тэр үнэнээр амьдрахыг сонгоорой.

Залбирал: Бурхан минь ээ, Та бүх зүйлийг бидний сайн сайхны төлөө ажиллуулдаг гэдгийг бидэнд мэдүүлж өгсөнд баярлалаа. Энэ амьдралын зовлон зүдүүр намайг дарангуйлсан ч энэ нь намайг хэн бэ гэдгийг тодорхойлдоггүйд баярлалаа. Би Таны дотор өөрийгөө олж, ялалт ирэх болно гэдэгт итгэн, Тандаа талархсаар байна. Тантай хамт үүрд байх мөнх амьдралыг бэлэглэсэнд баярлалаа. Би Таны хүүхэд учраас өдөр бүр итгэл найдвар, баяр баясгалан дотор амьдрахад надад туслаач. Амен.

Энэ чимээгүй цагийн уншлага нь доорх номын хэсэг болно Яагаад? Амьдралын шуурганы хариултууд. Зовлон бэрхшээлийг туулахад танд тус болох Библиэс илүү их урам зориг авахыг хүсвэл та уг номын хуулбарыг эндээс авах боломжтойэндээс .

Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Finding God's Truth In The Storms Of Life

Христэд итгэгчдийн хувьд ертөнцөд бид зовлон бэрхшээлээс ангид байна гэсэн ойлголт ер байхгүй. Үнэндээ Иохан 16:33-т зовлон ирэх болно гэсэн байдаг. Хэрэв та яг одоо амьдралын шуурган дунд байгаа бол энэхүү чимээгүй цаг танд зориулагдсан ажээ. Энэ нь бидэнд амьдралын шуургыг даван туулах итгэл найдварын талаар сануулдаг. Хэрэв та яг одоо ямар нэгэн зовлон бэрхшээлтэй тулгараагүй байлаа ч, ирж буй сорилтуудыг даван туулахад тань туслах суурь болж өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан World Help-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Вернон Брюэрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.worldhelp.net