Амьдралын шуурган дунд Бурханы үнэнийг олохуйЗагвар

Finding God's Truth In The Storms Of Life

10-с 1 дахь өдөр

Зовлон бэрхшээлийн бодит байдал

Хэрэв та машины утас болон 8 дуу тоглогчийг санахад хэтэрхий залуу байгаа бол Кит Грин гэж хэн болохыг мэдэхгүй байж магадгүй. Гэвч түүний 1977 онд анх цацаж байсан "Trials Turned to Gold" дууны үгс нь тухайн үеийнхэнд хамаатай байсан шиг өнөө үед ч хамаатай.

Миний харах өнцөг Таны харах өнцөгтэй дүйцэж ч очихгүй юм. Надад зориулсан Таны төлөвлөгөөг би олж харахыг хичээсэн ч би аль хэдийн Таны төлөвлөгөөг мэдсэн юм шиг л аашилсан. Өө, Эзэн минь, Таны оюун бодлыг унших гэж оролдсонд намайг өршөөгөөч, учир нь би чимээгүй байвал Таны дуу хоолойг сонсох болно гэж Та хэлсэн.

Бидний олонх нь өдөр тутамдаа маш бодит, хүнд хэцүү сорилтуудтай тулгардаг. Христэд итгэгч байх нь биднийг үүнээс аврахгүй. Гэвч бидний Аврагч бидэнтэй хамт байдаг бөгөөд бидэнд тулгарч буй бэрхшээлээс үл хамааран Тэрээр бэрхшээл зовлонг том дүр зургаар нь хардаг гэдгийг мэдэх нь бидэнд тайвшрал болдог. Энэ нь бид зовлон бэрхшээлд ганцаараа биш гэдгийг бидэнд мэдүүлэн тайвшралыг өгдөг. Мөн бэрхшээл зовлон нь бидний дотор болон ертөнцөд агуу зорилгыг гүйцэлдүүлж байгаа гэдгийг бид илүү сайн ойлгох боломж бүрддэг

Иаков 1:2-4-т энэ зорилгыг бидэнд сануулсан байдаг. Иаков бидэнд зовлон бэрхшээл дотроо баяр хөөртэй бай гэсэн утгагүй ч юм шиг санагдах тушаал өгсөн байдаг.

Зовлонтойдоо баяр хөөртэй байх гэнээ? Энэ ямар ч боломжгүй юм шиг санагдаж байна! Гэхдээ Бурханы өнцгөөс харахад энэ нь боломжтой. Зовлон бэрхшээл нь биднийг Түүнд ойртуулж, юугаар ч дутахгүй болгодог.

Бид амьдралдаа зовлон бэрхшээлтэй нүүр тулахыг хүсээгүй байж болох, мөн тэр даруй бид зовлон бэрхшээлийг ашигтай эсвэл шаардлагатай гэж шууд харж чадахгүй ч байж болно. Учир нь бид Бурханы өнцгөөс харж чаддаггүй. Яг л Кит Гринийн хэлсэнчлэн "Миний харах өнцөг Таны харах өнцөгтэй дүйцэж ч очихгүй юм."

Дэлхий ертөнц чичирч байсан ч бид Бурханы мутраас болон Түүний төлөвлөгөөнөөс хэзээ ч салахгүй.

Залбирал: Бурхан минь ээ, зовлон бэрхшээлийг туулан явахад Танд найдах найдвар байгаадаа талархаж байна. Амьдралд тулгарч буй бэрхшээлийг даван туулж байгаа энэ үед Таны өнцгөөс асуудал бэрхшээлийг хардаг болоход минь туслаач. Энэ зовлон бэрхшээлийг Та миний сайн сайхны төлөө хэрэглэнэ гэдэгт би итгэж байна. Миний амьдрал тогтворгүй байсан ч би Танд үргэлж итгэх болно. Амен.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Finding God's Truth In The Storms Of Life

Христэд итгэгчдийн хувьд ертөнцөд бид зовлон бэрхшээлээс ангид байна гэсэн ойлголт ер байхгүй. Үнэндээ Иохан 16:33-т зовлон ирэх болно гэсэн байдаг. Хэрэв та яг одоо амьдралын шуурган дунд байгаа бол энэхүү чимээгүй цаг танд зориулагдсан ажээ. Энэ нь бидэнд амьдралын шуургыг даван туулах итгэл найдварын талаар сануулдаг. Хэрэв та яг одоо ямар нэгэн зовлон бэрхшээлтэй тулгараагүй байлаа ч, ирж буй сорилтуудыг даван туулахад тань туслах суурь болж өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан World Help-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Вернон Брюэрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.worldhelp.net