Амьдралын шуурган дунд Бурханы үнэнийг олохуйЗагвар

Finding God's Truth In The Storms Of Life

10-с 3 дахь өдөр

Сорилтын Шалтгаан

Ихэнх Христчид томоохон сорилттой тулгарахаас өмнө Ром 5:3-4 талаар сайн мэддэг бөгөөд хэцүү нөхцөл ирэх үед амархан чадчих юм шиг итгэдэг. Тэгээд юм өөрчлөгдөн, хайртай нэгнээ алдах юм уу гэрлэлтэд нь бэрхшээл тулгарах, эсвэл эмчээс "Та хорт хавдартай" гэсэн дуудлага ирэхэд асуудалд унадаг.

Ийм үед бид ихэвчлэн өөрсдийнхөө дэндүү сул дорой болохоо ойлгож ухаардаг ...тэдгээр нь зарим хэцүү нөхцөл байдалд орох үед болдог. Яг ийм үед, бидэнд сонголт ирнэ. Итгэлээ орхих уу эсвэл асуудлаас зугтах уу, гэвч асуудал маань Бурханы хүслийн дагуу байсныг ойлгон хүлээн зөвшөөрдөг.

Бид тэвчээртэй байх ёстой. Бидний толгойн үсний ширхэг бүрийг мэддэг Бурхан ямар ч үед биднийг халамжлан хангалттай санаа тавьдаг гэдэгт итгэх ёстой. Мөн бид үүнийг өглөө бүр өөртөө сануулдаг байх хэрэгтэй.

Бид өдөр бүр сорилттой тулгарснаар хүнд хэцүү үеийг даван туулах чадвар маань хөгждөг. Сударт тэвчээртэй байхыг бидэнд байнга сануулдаг. Тиймээс тэвчээрийг хөнгөн авч үзэж болохгүй!

Паул бидэнд хэлэхдээ, зовлон зүдүүрээс үүдэлтэй тэвчээр нь бидний зан чанарыг бий болгодог гэдэг. Бид зовлон зүдүүртэй нүүр тулж, түүнийг даван туулснаар улам илүү хүчирхэг хүмүүс болно. Бид бат бэх итгэлийг хөгжүүлснээр, өөрсдийн хүч чадлын хэмжээгээ мэднэ. Зовлонг туулсан хүмүүс бусдын нөлөөнд амархан автагддаггүй. Учир нь тэд зовлон дунд тэвчсэн тул хэцүү ёс суртахууны тэмцэл болон уруу таталтыг даван туулж чадна. Энэ бол бидний хүн нэг бүрийн амьдралын шуургыг даван туулахдаа авдаг нандин бэлэг юм.

Эцэст нь зан чанар нь найдварыг төрүүлдэг болохыг бидэнд хэлдэг. Бурхан биднийг харж байгаа гэдгийг мэддэг учраас бид ирээдүйдээ болон өдөр бүр найдвар дүүрэн байдаг. Энэ найдвар нь урам хугалахгүй гэж Паул хэлсэн.

Бидний бүх зовлон зүдүүр эцсийн эцэст бидэнд өдөр болгон Есүст найдахыг төрүүлдэг.

Бидний хувьд гайхуулаад байх ямар ч сайхан зүйл байхгүй!

Залбирал: Агуу Бурхан минь, миний зовлонгоор дамжуулан Хүүтэйгээ улам илүү адилхан болгож байгаад баярлалаа. Тэвчээртэй байж, зан чанараа хөгжүүлэн, Таны дотор найдварыг олоход минь туслаач дээ. Сорилтуудаар минь дамжуулан Та намайг илүү сайн хүн болгон төлөвшүүлж байгаа гэдэгт итгэх итгэлийг надад өгөөч. Уналтын дундах Таны нигүүлсэлд үнэнхүү талархъя Амен.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Finding God's Truth In The Storms Of Life

Христэд итгэгчдийн хувьд ертөнцөд бид зовлон бэрхшээлээс ангид байна гэсэн ойлголт ер байхгүй. Үнэндээ Иохан 16:33-т зовлон ирэх болно гэсэн байдаг. Хэрэв та яг одоо амьдралын шуурган дунд байгаа бол энэхүү чимээгүй цаг танд зориулагдсан ажээ. Энэ нь бидэнд амьдралын шуургыг даван туулах итгэл найдварын талаар сануулдаг. Хэрэв та яг одоо ямар нэгэн зовлон бэрхшээлтэй тулгараагүй байлаа ч, ирж буй сорилтуудыг даван туулахад тань туслах суурь болж өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан World Help-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Вернон Брюэрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.worldhelp.net