Амьдралын шуурган дунд Бурханы үнэнийг олохуйЗагвар

Finding God's Truth In The Storms Of Life

10-с 5 дахь өдөр

Эзэн дотор Хүчийг Олохуй

Айдас бол тоглоом биш мөн хөнгөн авч үзэх зүйл ч биш. Чадалтай хүмүүсийг амжилтад хүрэхэд нь саад болдог. Армийг ч тулаанд зогсооно. Хэрвээ та зөвшөөрвөл таныг ч өлхөн хөдөлгөөнгүй болгочихно.

Гэхдээ бидэнд айдсаас илүү агуу - Бурхан бий. Энэ мэдлэг биднийг айдаст ялагдахаас сэргийлдэг ч ихэнхдээ тийм байдаггүй. Хэдийгээр бид Христэд итгэгч ч гэсэн айдас биднийг нөмөрлөсөөр байдаг.

Бид айдаст бууж өгснөөр Бурханы хүчийг бүрэн ухаараагүйгээ л харуулж байгаа юм.

Дуулал 46-гийн өнөөдрийн хэсэгт итгэл нь айдсыг устгадаг гайхалтай дүрслэлийг бидэнд өгдөг. Дууллыг бичигч хэлэхдээ Бурхан бол түүний Туслагч, тиймээс газар дэлхий өөрчлөгдөхөд ч, уулс далайн гүн рүү нуран ороход ч бид айхгүй гэсэн! Энэ үнэхээр гайхалтай! 

Хэрвээ та ууланд гарч үзсэн бол, таны эргэн тойронд уул нурж эхэлбэл ямар их айдас төрөхийг төсөөлөхийн аргагүй. Гэхдээ дууллыг бичигч уул нурах нь аймшигтай биш гэж хэлээгүй. Харин түүний итгэл айдсаас ч илүү хүчтэй гэж хэлсэн.

Айдас бидэнд ганцаараа болохыг, мөн сорилт ба зовлонг ганцаараа туулах ёстойг хэлдэг. Энэ нь бидний сул доройг сануулж байгаа юм. Энэ л биднийг бүтэлгүйтэхэд хүргэдэг. Гэвч итгэл биднийг Бурхан уруу чиглүүлдэг. Биднийг хэзээ ч ганцаараа биш гэдгийг маань ч баталдаг - Бурхан үргэлж бидний талд байдаг! Мөн бидний итгэл сул дорой юм бол энэ нь Бурханы хүч чадлыг үзүүлэх боломж гэдгийг харуулж байгаа юм.

Амьдрал бол асуудал бэрхшээл ба баяр хөөрөөр дүүрэн байдаг. Фредерик Бьючнер "Энэ ертөнц бол ийм юм. Сайхан хийгээд аймшигтай зүйлүүд тохиолдох л болно. Айх хэрэггүй" гэж хэлсэн байдаг. Түүний зөв байсан! Бид айх шаардлагагүй. Бидэнд дэлхийг ялсан Бурхан бий.

Залбирал: Бурхан минь, надад тохиолдож буй зүйлээс Та хавьгүй хүчтэйд талархъя. Итгэлийг минь айдсаас ч илүү хүчтэй болоход минь туслаач дээ. Сул дорой байдлаар минь дамжуулан Өөрийн хүч чадлаа харуулаач. Таны намайг гэсэн хайр хэзээ ч өөрчлөгддөггүйн төлөө талархъя. Амен.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Finding God's Truth In The Storms Of Life

Христэд итгэгчдийн хувьд ертөнцөд бид зовлон бэрхшээлээс ангид байна гэсэн ойлголт ер байхгүй. Үнэндээ Иохан 16:33-т зовлон ирэх болно гэсэн байдаг. Хэрэв та яг одоо амьдралын шуурган дунд байгаа бол энэхүү чимээгүй цаг танд зориулагдсан ажээ. Энэ нь бидэнд амьдралын шуургыг даван туулах итгэл найдварын талаар сануулдаг. Хэрэв та яг одоо ямар нэгэн зовлон бэрхшээлтэй тулгараагүй байлаа ч, ирж буй сорилтуудыг даван туулахад тань туслах суурь болж өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан World Help-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Вернон Брюэрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.worldhelp.net