Амьдралын шуурган дунд Бурханы үнэнийг олохуйЗагвар

Finding God's Truth In The Storms Of Life

10-с 4 дахь өдөр

Залбирлын Хүч

Бид сорилт дунд байхдаа залбирах шаардлагагүй мэт санагддаг. "Бурхан миний залбиралд бодож байгаа шиг минь хариу өгөхгүй бол яана?" гэж асууж ч болох юм. "Хэрэв Тэр намайг асуудлаас минь аврахгүй бол яах вэ?" Хамгийн хүнд үед залбирал ч тус болохгүй мэт санагдаж, биднийг Бурхан сонсож байгаа гэдэгт эргэлзэж эхэлдэг.

Гэвч 1 Иохан 5:14-15 бид залбирахдаа гуйлтаа авна гэдэгт итгэлтэй байх ёстой гэдэг. Бид Түүний хүслийн дагуу юу ч гуйсан, Бурхан биднийг сонсдог. Хэрэв бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ.

Энэ зүйлийн хамгийн хэцүү хэсэг нь Бурханы хүслийн дагуу гуйхдаа итгэлтэйгээр гуйх. Бид тэр болгон Бурханы хүслийг мэддэггүй бөгөөд бид заримдаа өөрсдийн минь хүссэнээр болхийг л хүсдэг. Гэвч үүнийг залбирал гэж хэлэхгүй л дээ. Залбирал биднийг Бурхантай холбодог бөгөөд тэрхүү холбоосоор дамжуулан амар амгаланг олоход бидэнд тусалдаг. Залбирал нь зовлон болон бэрхшээлүүдээ Бурханд даатган, "За үүнийг одоо Танд өргөе. Та л үүнийг надаас илүү сайн зохицуулж чадна" гэж хэлэх боломж бидэнд олгодог".

Бид бүгд зовлон бэрхшээлээсээ ангижрах нь Бурханы хүсэл гэж найдаж байгаа ч энэ нь үргэлж тийм байдаггүй. Гэвч биднийг эдгээх эсвэл нөхцөл байдлаас минь аврах нь Бурханы төлөвлөгөөнд байхгүй байлаа ч гэсэн залбирал чухал хэвээрээ л байх болно.

Бурханд бид санаа зовнил болон хүслээ мэдүүлэх үед Тэрээр бидний зүрх сэтгэл, оюун ухааныг минь хамгаалдаг бөгөөд ухааршгүй амар амгалангаа өгдөг. Тиймээс өнөөдрийн санаа зовнил болон хүсэлтээ Бурханд даатган залбираарай. Тэрээр танд хариулан амар амгалан болон найдвараа өгөх үед үүнд талархагтун.

Залбирал: Эрхэм дээд Бурхан минь ээ, залбирлын бэлгийн төлөө талархъя. Би Танд үргэлж асуудал болон хүсэлтээ мэдүүлж чаддагтаа ч талархъя. Мөн түүнчлэн амьдралд маань зориулсан Таны төгс хүсэлд ч талархъя. Айдас, эргэлзээн дунд зүрх сэтгэлийг минь хамгаална гэж амласан Таны амар амгалангийн төлөө би залбирч байна. Намайг үргэлж харж байдагт баярлалаа. Амен.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Finding God's Truth In The Storms Of Life

Христэд итгэгчдийн хувьд ертөнцөд бид зовлон бэрхшээлээс ангид байна гэсэн ойлголт ер байхгүй. Үнэндээ Иохан 16:33-т зовлон ирэх болно гэсэн байдаг. Хэрэв та яг одоо амьдралын шуурган дунд байгаа бол энэхүү чимээгүй цаг танд зориулагдсан ажээ. Энэ нь бидэнд амьдралын шуургыг даван туулах итгэл найдварын талаар сануулдаг. Хэрэв та яг одоо ямар нэгэн зовлон бэрхшээлтэй тулгараагүй байлаа ч, ирж буй сорилтуудыг даван туулахад тань туслах суурь болж өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан World Help-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Вернон Брюэрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.worldhelp.net