Амьдралын шуурган дунд Бурханы үнэнийг олохуйЗагвар

Finding God's Truth In The Storms Of Life

10-с 8 дахь өдөр

Өрөвчхөн сэтгэлийн Бэлэг

Хэрэв хэн нэгэн аз жаргалгүй байх эрхтэй байсан бол тэр нь Хеллен Келлер байсан. Тэр хараагүй, сонсголгүй байсан бөгөөд тэр хөгжлийн бэрхшээлээсээ болж бидний ихэнх шиг хорвоо ертөнцийг мэдрэх боломжгүй болсон. Түүний эргэн тойрон дахь бүх хүмүүст түүнд дутагдаж байсан чадварууд байсан. Гэхдээ түүнд шийдэмгий зан чанар байсан бөгөөд түүнд үүнээс ч илүү үнэт зан чанар болох - энэрэнгүй зүрх сэтгэл байсан.

"Хамгийн аз жаргалгүй байх үедээ танд энэ хорвоод хийх зүйл байгаа гэдэгт итгээрэй," гэж тэр хэлсэн. "Бусдын зовлонг мэдэрч чадвал амьдрал дэмий хоосон биш юм."

Идэр насандаа Хелен ихэнх цагаа дайны улмаас сохорсон эсвэл дүлий болсон цэргүүдийн эмнэлгүүдэд зочлоход зарцуулсан. Тэр тэдэнд бэртэж гэмтсэний дараа ч үр бүтээлтэй амьдарч чадна гэсэн итгэл найдварыг харуулахаар очдог байв. Мөн тэр тэднийг ирээдүйнхээ төлөө бүү бууж өгөхийг уриалдаг байсан. Түүний хөгжлийн бэрхшээл нь итгэхийн аргагүй зовлон бэрхшээлтэй тулгарсан эдгээр хүмүүст туслах боломжийг олгосон.

Үүнийг Хелений өнцгөөс хараад үзээрэй. Тэрээр "Би дүлий, хараагүй, харин эдгээр хүмүүс зүгээр л хараагүй. Надад тэднээс хамаагүй том асуудал байна" гэж хэлж болох байсан. Тэр үзэн ядаж, уурлаж эсвэл өөрийнхөө л зовлон бэрхшээлд анхаарахыг сонгож болох байсан. Харин үүний оронд тэрээр эргэн тойрныхоо хүмүүсийг энэрэн нигүүлсэхийн тулд нөхцөл байдлаа ашиглахыг сонгосон.

Өвдөж шаналах "эрх"-ээ орхиж, бусдыг өрөвдөх сэтгэлийг сонгох нь амар биш. Гэхдээ бид зовж шаналж байхдаа бусдын зовлонг ойлгох чадвар өндөр байдаг.

Асуудлаа харьцуулах ч юм уу хэнийх нь асуудал илүү хүнд байгааг шүүхийн оронд бид ерөөл болохыг сонгох боломжтой юм.

Залбирал: Бурхан минь энэрэл нигүүлслийн бэлгийг өгсөнд баярлалаа. Амьдралын шуурга дундуур туучих үед бусдад энэрэнгүй байх чадвар нэмэгддэг гэдгийг би мэдэж авлаа. Үүгээр дамжуулж эргэн тойрныхоо хүмүүсийг ерөөхөд надад туслаач. Амен.

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Finding God's Truth In The Storms Of Life

Христэд итгэгчдийн хувьд ертөнцөд бид зовлон бэрхшээлээс ангид байна гэсэн ойлголт ер байхгүй. Үнэндээ Иохан 16:33-т зовлон ирэх болно гэсэн байдаг. Хэрэв та яг одоо амьдралын шуурган дунд байгаа бол энэхүү чимээгүй цаг танд зориулагдсан ажээ. Энэ нь бидэнд амьдралын шуургыг даван туулах итгэл найдварын талаар сануулдаг. Хэрэв та яг одоо ямар нэгэн зовлон бэрхшээлтэй тулгараагүй байлаа ч, ирж буй сорилтуудыг даван туулахад тань туслах суурь болж өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан World Help-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Вернон Брюэрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.worldhelp.net