Амьдралын шуурган дунд Бурханы үнэнийг олохуйЗагвар

Finding God's Truth In The Storms Of Life

10-с 7 дахь өдөр

Сургамж Авсан нь

Энэ номд, Тим Келлер өвдөлт, зовлон зүдүүрийн дундуур Бурхантай хамт алхаж байхдаа, "Есүс л танд хэрэгтэй байсныг, Есүсээс өөр хэн ч байхгүй үе хүртэл ухаардаггүй" гэж хэлсэн." 

ертөнцийн гачигдал бэрхшээлд бид дэлхийн өнцөг булан бүрд хүмүүст үйлчилж байхдаа энэ үнэн маш олон удаа нотлогдохыг харсан. Балбын нэгэн хүүхдийн ордны удирдлагууд газар хөдлөлтийн улмаас үйл ажиллагаа нь бүтэлгүйтэхийг хараад, хийж чадах цорын ганц зүйл болох Есүс рүү л тусламж гуйн залбирчээ. Руандагийн нэгэн бэлэвсэн эмэгтэй зөнгөөрөө л хүүхдүүдийнхээ өмнө хоол хийж тавих гэж хичээхдээ залбирдаг болох зэрэг явдал байв. Бид сорилтоос болж Бурханы тэвэрт байсан хүмүүсийн түүхийг тийнхүү ар араас нь сонсож л байсан.

Бидний итгэл ямар чухал болохыг зовлон харуулдаг. Энэ нь биднийг өөрсдөдөө найдах боломжгүй тийм байдалд оруулдаг. 2 Коринт 4-т бидний найдвараа тавьдаг зүйлс бүтэлгүйтэх үед, сүнс минь илүү хүчтэй болдог гэдгийг сануулсан байдаг. Бид Түүн рүү хараагаа чиглүүлэн, жинхэнэ хүч чадлын эх үүсвэрт ойртдог.

Тиймээс бид сорилт болон зовлон бэрхшээлийг даван туулахдаа, сургамж авсан зүйлээ санаж байх нь чухал юм.

Бидний өвдөлт шаналлыг мартах цорын ганц арга зам бол тэвчсэний үр дүнд олж авсан нандин ухаарлаа ардаа үлдээх юм.

Хэрвээ та хүсвэл, сорилт бэрхшээлийнхээ дунд Бурханы үнэнч байдлын талаарх бодит дурсамжийг амьдралдаа бүтээгээрэй. Энэ зорилгоор олон хөшөө дурсгалууд, номууд болон дуунууд бүтээгдсэн. Гэхдээ таны хөшөө нүдэнд харагдахуйц гайхалтай байх албагүй. Израильчууд Бурханы өгсөн зүйлсийг дурсан, хүүхдүүддээ сануулахын тулд овоолсон чулууг ашигладаг байв. Танд дурсамж болон үлдээх юу ч байсан бай төгс л байх болно.

Бидэнд хэрэгтэй зөвхөн ганцхан зүйл бол Есүс гэдэгт итгэлтэй байгаарай. Эргэн тойронд минь ертөнц эмх замбараагүй, найдваргүй мэт санагдах үед ч бидэнд тууштай итгэл найдвар бий. Өнөөдөр үүнийхээ төлөө талархацгаая!

Залбирал: Бурхан минь, зовлон бэрхшээл намайг Тан уруу улам ойртуулдаг гэдгийг би мэднэ. Амьдралдаа сорилттой нүүр тулах үед, итгэлээрээ өсөн мөн суралцахад минь туслаач дээ. Миний нөхцөл байдал сайжирсан ч гэсэн эдгээр сургамжуудыг санасаар байхад минь туслаач. Та намайг хүслийнхээ дагуу хүн болгохдоо тэвчээртэй хандсанд баярлалаа. Амен.

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Finding God's Truth In The Storms Of Life

Христэд итгэгчдийн хувьд ертөнцөд бид зовлон бэрхшээлээс ангид байна гэсэн ойлголт ер байхгүй. Үнэндээ Иохан 16:33-т зовлон ирэх болно гэсэн байдаг. Хэрэв та яг одоо амьдралын шуурган дунд байгаа бол энэхүү чимээгүй цаг танд зориулагдсан ажээ. Энэ нь бидэнд амьдралын шуургыг даван туулах итгэл найдварын талаар сануулдаг. Хэрэв та яг одоо ямар нэгэн зовлон бэрхшээлтэй тулгараагүй байлаа ч, ирж буй сорилтуудыг даван туулахад тань туслах суурь болж өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан World Help-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Вернон Брюэрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.worldhelp.net