Амьдралын шуурган дунд Бурханы үнэнийг олохуйЗагвар

Finding God's Truth In The Storms Of Life

10-с 9 дахь өдөр

Уй гашуудлын Ялалт

Зохиолч зохиол бичихээр суухдаа ном хэрхэн төгсөхийг ихэвчлэн мэдэж байдаг. Тэрээр гол дүрүүд ямар зөрчилдөөнтэй тулгарч, түүнийг хэрхэн даван туулахыг ч мэддэг.

Бурхан мөн яг л ийм. Тэр таны түүхийг бичиж байгаа бөгөөд төгсгөл нь ямар байхыг ч мэддэг. Заримдаа бид "яах бол?, бүр сүүлдээ юу болохыг хармаар санагдан хашхирмаар үе ч бий. Түүхийг бүхлээр нь мэдэхгүй ч бидний асуудалд зориулсан Бурханы зорилго үнэхээр бүх зовлон зүдүүрт үнэ цэнтэй гэдэгт итгэхийн тулд бид тэмцсээр байдаг.

Иов бол зовлон зүдүүрийнхээ талаар Бурханы зорилгод маш их эргэлзэж байсан хүний тод жишээ юм. Тэрээр бухимдсандаа Бурхан руу хашхирч, олон удаа цөхрөлд ойр очсон. Гэвч Өөрийнх нь зорилго, төлөвлөгөөнүүд үргэлж ялдаг гэдгийг Бурхан Иовд сануулдаг. Бурхан зовлон шаналлынх нь зорилгыг Иовд хэлээгүй ч, бүх зүйл Түүний хяналтад байгааг түүнд мэдүүлдэг.

Бидний зовлон зүдүүр Бурханы төлөвлөгөөнд хэрхэн өрнөдөг талаар томоохон түүх сонсохгүй байж ч болохын. Гэхдээ бидний туулж байгаа зүйлд үргэлж Бурханы зорилго байдаг гэдгийг мэдсэнээр бид тайвширдаг.

Бид Бурханы төлөвлөгөө хэзээ ч бүтэлгүйтэхгүй гэдгийг мэдсэнээр түүнийг тэвчээртэйгээр хүлээдэг. Бидний зовлон бол ертөнцийг хайрладаг Бурханы агуу түүхийн зөвхөн өчүүхэн хэсэг нь юм.

Залбирал: Бурхан минь ээ, зовлон зүдүүрийнхээ дунд Таны зорилгыг олж харахгүй ч, Танд итгэсээр байх нь заримдаа хэцүү байдаг. Та надад тэвчээрийг өгөөч, мөн бүх зүйл Таны хяналтад байдаг гэдэгт итгэхэд минь туслаач. Дэлхий ертөнцөд зориулсан Таны төгс төгөлдөр төлөвлөгөөний төлөө танд талархаж байна. Амен.

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Finding God's Truth In The Storms Of Life

Христэд итгэгчдийн хувьд ертөнцөд бид зовлон бэрхшээлээс ангид байна гэсэн ойлголт ер байхгүй. Үнэндээ Иохан 16:33-т зовлон ирэх болно гэсэн байдаг. Хэрэв та яг одоо амьдралын шуурган дунд байгаа бол энэхүү чимээгүй цаг танд зориулагдсан ажээ. Энэ нь бидэнд амьдралын шуургыг даван туулах итгэл найдварын талаар сануулдаг. Хэрэв та яг одоо ямар нэгэн зовлон бэрхшээлтэй тулгараагүй байлаа ч, ирж буй сорилтуудыг даван туулахад тань туслах суурь болж өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан World Help-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Вернон Брюэрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.worldhelp.net