Амьдралын шуурган дунд Бурханы үнэнийг олохуйЗагвар

Finding God's Truth In The Storms Of Life

10-с 6 дахь өдөр

Сорилтуудаа Эргэн Харахуй

Бид амьдралын шуурганд өртөх үед, ихэвчлэн бидний нөхцөл байдал өөрсдийг маань бүчин авдаг. Бид асуудлууддаа маш хурдан анхаарлаа төвлөрүүлдэг. Бид асуудлаа даван туулахын тулд өөрсөд дээрээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй - заримдаа энэ нь даван туулах механизм болдог. Гэхдээ зарим үед өөрсдийн дотоод совиндоо тулгуурлах нь биднийг шархлуулдаг.

Гэдэс маань биднээс өөр хайхрах хэн ч байхгүй тул өөрсдөд минь болгоомжтой байхыг сануулдаг бөгөөд сул дорой үедээ иймэрхүү худал хуурмагт итгэхэд амархан байдаг. Харин Исаиа 58:10-11-д өөр зүйл харагдаж байна. Хэрэв бид өлсгөлөн, болон дарлагдсан хүмүүст үйлчлэх тал дээр анхаарлаа төвлөрүүлбэл Бурхан бидний хэрэгцээг хангах болно гэж хэлдэг. Мөн энэ нь бидэнд өөрийнхөө амьдралыг харж, бусдыг ерөөхийн сайхныг харуулдаг.

Энэ гоё хэсэгт бусдыг хайрлах нь бэлэг болохыг харуулж байна! Мөн энэ бэлэг нь зовлон бэрхшээлийг даван туулахад, биднийг илүү хүчирхэгжүүлдэг юм.

Бусдын зовлон дунд бидний хайр маш их хэрэгтэй байдаг. Харин бид өөрсдөө сорилтод унах үед, бусдын зовлонг онцгойлон ойлгох чадвартай болдог. Хэдийгээр тэдний зовлон биднийхтэй яг адил байх албагүй ч--жаахан ч гэсэн--тэдний туулж буйг мэдэрдэг.

Ойлгодог байх нь бусдыг илүү хайрлахад тусалдаг. Үргэлж өөрсдийгөө л гэхээс, бусдыг яаж ерөөж болох өөрсдийн дотоод бололцоогоо хардаг байх нь хавьгүй дээр юм.

Өөрсдийнхөө харааг Бурханд болон бусдын хэрэгцээ нь дээр төвлөрүүлэх нь, бидэнд шинэ харах өнцгийг бий болгодог. Бид өөрсдийнхөө зовлон бэрхшээл болон сул дорой байдлаа бусдад туслахын баяр баясгалан ба ялалтаар сольдог. Энэ үйлс нь биднийг Бурхан уруу улам илүү ойртуулдаг.

Залбирал: Бурхан минь, эргэн тойронд минь тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг харахын тулд мэлмийг минь тунгалаг байлгаж өгөөч дээ. Надтай адил нөхцөл байдалд байгаа хүмүүст туслахын тулд сорилтуудынх нь дунд юу хийхийг минь надад харуулаач дээ. Миний амьдрал хэцүү байсан ч бусдад үйлчлэх ивээлийг мэдрэх чадварыг надад өгсөнд баярлалаа. Амен.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Finding God's Truth In The Storms Of Life

Христэд итгэгчдийн хувьд ертөнцөд бид зовлон бэрхшээлээс ангид байна гэсэн ойлголт ер байхгүй. Үнэндээ Иохан 16:33-т зовлон ирэх болно гэсэн байдаг. Хэрэв та яг одоо амьдралын шуурган дунд байгаа бол энэхүү чимээгүй цаг танд зориулагдсан ажээ. Энэ нь бидэнд амьдралын шуургыг даван туулах итгэл найдварын талаар сануулдаг. Хэрэв та яг одоо ямар нэгэн зовлон бэрхшээлтэй тулгараагүй байлаа ч, ирж буй сорилтуудыг даван туулахад тань туслах суурь болж өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан World Help-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Вернон Брюэрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.worldhelp.net