Амьдралын шуурган дунд Бурханы үнэнийг олохуйЗагвар

Finding God's Truth In The Storms Of Life

10-с 2 дахь өдөр

Сэтгэл дэх Тэмцэл

Та сүнсээрээ унасан мэт мэдрэмж төрж байсан уу? Заримдаа бүх зүйл сайхан байдаг ч, унах үедээ босох гэж оролдох нь үнэн утгагүй мэт санагдах үе байдаг. Уйтгар гуниг, уур хилэн, итгэл найдваргүй байдал болон айдас зэрэг нь хамгийн хүчирхэг Христэд итгэгчид ч хүртэл мэдэрдэг зовлон бэрхшээлийн дундах сэтгэл хөдлөл юм. Давид юм уу эсвэл бусад итгэлийн баатруудыг хар.

Ихэвчлэн бид иймэрхүү сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөхөөс айдаг. Гэхдээ сорилт бэрхшээлийг даван туулахдаа бидний бүх сэтгэл хөдлөл, ялангуяа сөрөг сэтгэл хөдлөлүүдтэйгээ ажиллах нь чухал юм. Бид Бурханы Үнэний гэрэлд уур хилэн, уйтгар гуниг болон уруу царайлахын оронд тайтгарлыг олж чадна.

Бид уйтгар гунигтай байх үедээ Бурхан шархалсан зүрхтэй хүмүүст ойр байдаг гэсэн үнэнээс баяр баясгаланг олж авдаг (Дуулал 34:18). Бурханы хувиршгүй хайр хэзээ ч ганхдаггүй болохыг бид уурласан үедээ, тэр битгий хэл уур хилэндээ шатсан үедээ ч энэхүү амлалтаас амар амгаланг олж чадна (Исаиа 54:10). Итгэл найдваргүй байдал бүрхсэн мэт санагдах үед бид ачаагаа Эзэнд даатгадаг, учир нь Тэр биднийг ганхахыг хэзээ ч зөвшөөрөхгүй (Дуулал 55:22). Мөн бид айдаст автаж уруу татагдах үедээ хүчирхэг байж чадна, учир нь Бурхан бидний хоргодох газар бөгөөд Тэрээр биднийг хэзээ ч унагахгүй гэдгийг мэддэг билээ (Дуулал 18:2).

Бурхан Сударт бидэнд хандан маш олон амлалт өгсөн боловч Түүний дахин дахин санал болгодог амлалт нь тайвшрал юм. Тэр бидний тэмцлийг Өөрийн сэтгэл зүрхээрээ ойлгодог бөгөөд Тэр биднийг өрөвддөг.

Бурхан биднийг ачаагаа Түүнд даатгаж, сэтгэл хөдлөл маань дангаараа даван туулахад хэтэрхий их байгаа үед Түүнд итгэлээр түшиглэхийг хүсдэг.

Бурхан байхад л бидэнд хангалттай гэдгийг, сүнсээрээ эмтэрсэн байхад минь итгүүлдэг.

Тиймээс дараагийн удаад та сэтгэл хөдлөлдөө захирагдан соригдох болон өөрөө зохицуулах гэж оролдохын оронд Бурханд даатга. Тэр танд тулгарч буй аливаа сэтгэл дэх тэмцлээс тань илүү их итгэл найдварыг өгөх болно.

Залбирал: Бурхан минь, Та биднийг хайрладаг хайрынхаа талаар Сударт бидэнд өгсөн баталгаат амлалтын Тан төлөө талархъя. Та үргэлж надад тулгардаг аливаа бэрхшээлээс ч илүү хүчтэй гэдгийг би мэднэ. Сэтгэл дэх тэмцлээ Танд даатгахад надад туслаач. Хэрэгтэй үед минь тайвшруулсанд Танд баярлалаа. Амен.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Finding God's Truth In The Storms Of Life

Христэд итгэгчдийн хувьд ертөнцөд бид зовлон бэрхшээлээс ангид байна гэсэн ойлголт ер байхгүй. Үнэндээ Иохан 16:33-т зовлон ирэх болно гэсэн байдаг. Хэрэв та яг одоо амьдралын шуурган дунд байгаа бол энэхүү чимээгүй цаг танд зориулагдсан ажээ. Энэ нь бидэнд амьдралын шуургыг даван туулах итгэл найдварын талаар сануулдаг. Хэрэв та яг одоо ямар нэгэн зовлон бэрхшээлтэй тулгараагүй байлаа ч, ирж буй сорилтуудыг даван туулахад тань туслах суурь болж өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан World Help-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Вернон Брюэрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.worldhelp.net