Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Давид асуудал дунд байхдаа Бурханы итгэмжит байдлыг магтсан.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Давид яг хэзээ энэ дууллыг бичсэн нь тодорхойгүй хэдий ч түүний нөхцөл байдал нь тодорхой байсан. Тэр дайснуудаараа хүрээлэгдсэн, Иерусалимаас хол, хуурамч бурхдаар дүүрсэн газар нутагт байсан. Гэсэн хэдий ч асуудал дунд байхдаа ч хүртэл Давидын сүнслэг амьдрал нь тогтмол хэвээрээ байсан. Ийм хүнд үе дэх Бурханы гуйвшгүй хайр байгаа бүхий л хүч чадлаараа Бурханыг магтах хүч чадал ба урмыг түүнд өгсөн. Хүнд хэцүү асуудлууд нь түүний амьдрал дахь Бурханы зорилгыг сүйрүүлээгүй харин ч хуурамч бурхан бүхий хаадын өмнө Израилын Бурханыг магтах гайхалтай шалтгааныг түүнд өгчээ. Бурханы итгэмжит байдал, өршөөл, ариун байдал ба хайрыг талаарх ойлголтыг нь Давидын өсөх асуудлууд нь түүнд олгосон.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Амьдралын асуудлууд хүнд; хэдий ч эдгээр нь танд сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй. Харин ч үүнийхээ эсрэгээр тантай нүүр тулах саад тотгор Бурханы зан чанарын талаарх илүү дээр ойлголтыг танд өгөх болно. Өөрийнхөө туршлагаас хэлэхэд, амьдралдаа Бурханы хурууны хээг мэдрэх нь Түүний нигүүлсэл ба өршөөлийн талаар сонсох эсвэл Тэр ямар итгэмжит Нэгэн болох талаарх найзынхаа түүхийг сонсохоос хамаагүй илүү зүйл. Өнөөдөр та ямар хэцүү нөхцөл байдалд байна вэ? Магтаал эсвэл Эзэнтэй алхах алхаанд тан саад болох боломжийг та үүнд олгосон уу? Танд загварын өөрчлөлт хэрэгтэй. Сөрөг зүйл рүү харахаа боль харин Бурханы хайрлагч, итгэмжтэй гарыг л хар.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More