Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Дуулал номыг бичигч уйлан байх үед нь Вавилонд түүнийг олзлогч нь Сионы талаар дуул хэмээн шаарддаг.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Энэ дууллын үгс Израилыг олзлогдсон байх үеийн эмтэрсэн зүрхнээс бичигджээ. Гэмшихээс тэд ахин дахин татгалзсан учраас төрөлх газар нутгаасаа салахыг нь Өөрийнхөө хүмүүст Бурхан зөвшөөрсөн гэдгийг санах нь үнэхээр чухал. Тэгэхээр, Бурханы орших ариун хот байсан учраас Иерусалимд байхыг бичээс хүссэн үү эсвэл тэднийг тийш нь хөтөлсөн гэмт амьдралыг тэр санагалзсан учраас уу? Тэр босоо ятгаа өлгөн, Сионы талаарх дуу Бурханы итгэмжит байдлыг түүнд сануулан, Израилын зүрхийг Эзэн рүү эргүүлэн, харийн шашин бүхий олзлогчдыг нь Агуу Бурханд нь гэрчлэх байсан учраас тэр үед тэр дууг дуулахаас татгалзсан.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Уй гашуу эсвэл уураар дүүрэн үеэс илүүтэйгээр амьдралд тан Бурханы ивээл дүүрэн байгаа нь илэрхий байх үед радиогоор дуулагдах магтаалын дууг даган дуулахад хамаагүй амархан байдаг. Хэн нэгэн баяр хѳѳр тан танаас хулгайлсан уу? Арай дээр мэдрэмж төрөх хүртэл нь бүү хүлээ – Бурханы хайр болоод итгэмжит байдлыг сануулахуйц дууг өнөөдөр сонс. Эзэнийг магтах чадвар тан хүнд хэцүү асуудлуудад тан үндэслэсэн бол зүрх чинь хөрөх цаг ирэх болно. Христийг таньж мэдэх, Түүнд таалагдахын тулд амьдрахаас баяр хѳѳр тан урсан гардаг бол зүрхэн дэх магтан дуу тан хэзээ ч дуусахгүй (Үйлс 16:25). Бусад итгэгчдэд та гайхалтай урам өгч, Христийг таньж мэдээгүй хүмүүст хүчирхэг гэрч болох болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More