Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Дайснуудаасаа болж дарлагдан цөхөрч, ганцаардсан Давид Бурханд хандан ялалт, чиглүүлэг болон Бурханд тааламжит зүрх сэтгэлийг гуйн залбирсан.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Хэдийгээр энэ дуулал нь Давидын амьдралын өөр өөр цаг үед бичигдсэн хэдий ч, Давид ижил төстэй бэрхшээлүүдтэй тулгарч байв. Дуулал 142-т Саул Давидыг алахыг завдаж байсан бол Дуулал 143 дээр түүний төрсөн хүү Абсалом нь эцэгтээ занал хийлж байв. Энэ хоёр тохиолдол Давидад цөхрөл, сул дорой байдал болон итгэл найдвараа алдсан мэдрэмжүүдийг өгч байсан бөгөөд үүнээс улбаалсан залбирлууд нь ижил төстэй байв. Гэсэн хэдий ч Дуулал 143:5 нөхцөл байдал өөрчлөгддөг. Эхний нөхцөл байдал дахь Бурханы итгэмжит байдал нь Давид Бурханы сайн сайханд болон одоогийн нөхцөл байдал дахь Түүний итгэмжит хайранд найдах итгэлийг өгсөн. Эзэн түүнийг хэрхэн чөлөөлснийг санахдаа Давидын харах өнцөг өөрчлөгдсөн. Бурхан түүний төлөө юу хийж чадахыг Давид таамаглаад зогсохгүй тэр үүнийг амьдралаараа туулан мэдэрсэн байсан.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Таны нүүр тулж буй бэрхшээл бүр танд Бурханыг илүү их таньж мэдэх болон Тэр Өөрт нь итгэсэн итгэгчдийн төлөө хэрхэн ажиллаж байдгийг таньж мэдэх боломжийг олгодог. Таны амьдралын одоогийн нөхцөл байдал таныг цөхрөл, ялагдалд хүргэсэн үү? Хэрэв та төлөвшсөн итгэгч бол, итгэл найдваргүй мэт санагдаж байсан өнгөрсөн нөхцөл байдал руугаа эргээд нэг хараад үзээрэй. Тэдгээр бэрхшээлүүдээр дамжуулан Эзэн хэрхэн таныг хүчирхэгжүүлсэн бэ? Хэрэв та харьцангуй шинэ итгэгч бол, Бурхан танд ямар их хайртайг мэдэхийн тулд мэлмийг минь нээж өгөөч гэж Бурханаас хүсэмжлэн гуйн залбираарай. Бурхан Өөрийн сайн сайхан, мэргэн ухаан болон хүч чадлыг харуулахын тулд ямар ч найдваргүй мэт нөхцөл байдлыг гайхалтай боломж болгон хувиргадаг гэдгийг энэ өдөр та санаарай.
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More