Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Давид Эзэнийг өөрийнхөө Хад хэмээн магтан мөн дайснуудыг нь тараан бутаргахыг гуйжээ. Бурхан нь тэдний Эзэн байдаг хүмүүс бол ивээгдсэн хүмүүс мөн.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Давид амьдралынхаа туршид дайч эр байсан. Аавынх нь сүрэг рүү дайрах зэрлэг амьтдаас эхлээд Голиатыг ялсан мөн Израилийн эсрэг дайсны бүхий л армиуд хүртэл түүнийг бэлтгэн, хүч чадлыг түүнд өгч мөн түүнийг аврах замаар ялалт нь Бурханаас ирсэн гэдгийг тэр ухаарчээ. Ертөнцийг Бүтээгч өөрт нь мөн өөрийнх нь асуудлуудад санаа тавьдаг гэсэн үнэнийг биширсэн байдал нь магтаалыг нь цоо шинэ үе шатанд хүргэсэн. Зөвхөн Бурханы ивээл, хайр, агуу хүч чадлаас ирэх амар тайван цаг үеийг Давид төсөөлжээ.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Дайн, өвчин эсвэл үхэлтэй нүүр тулах нь таны амьдралд нөлөөлсөн үү? Магадгүй асар олон ажлаас халагдалт, шилжилт хөдөлгөөн эсвэл хүүхдүүдтэйгээ асуудалтай байх танд тохиолдсон байж болох юм. Бурхан амьдралын деталь бүрд минь сонирхол хандуулдаг бөгөөд биднийг өмнөөс зуучилдаг болохыг Давид бидэнд сануулдаг. Ахин дахин таныг дахин босгохоор Тэр хэрхэн гараа доош сунгасныг та төсөөлж чадах уу? Өнөөдрийн сорилтыг давж гарахад таныг бэлтгэхийн тулд өнгөрсөн үе дэх ямар нэгэн зүйлийг Бурхан хэрхэн ашигласан бэ? Тэр танд тусалсанд Эзэнд талархахад мөн ирээдүй рүү чиглүүлэхийг Түүнээс гуйхад зориулж хэдэн минутыг зарцуул. Ертөнцийг Бүтээгчид найд, Түүний нигүүлсэл, хүч чадал ба хайраар амьдрал тан тамгалагдах болно. Асуудал давтагдаж болох юм гэхдээ мөн Бурханы итгэмжит байдал ч мөн давтагддаг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More