Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Эзэн Давидын зүрх сэтгэлийг судлан шинжилж, түүнийг төрөхөөс ч өмнө дотроос нь гадагш мэддэг байсан.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Эзэн Давидын зүрх сэтгэлийг судлан шинжилж буйгаар энэ дуулал эхлэн бас төгсдөг. Түүний талаарх бүх зүйлийг Бурхан мэдэж байсан; түүний амьдралын өдөр бүрийг Бурхан аль хэдийнээ цаасан дээр буулгасан байв. Түүний бодол санаа, үгс болоод үйлдэл бүр Бурханы оршихуйд тэр чигээрээ илэрхий байв. Бурхан өөрөөс нь илүүтэйгээр өөрийг нь мэдэж буйг ухаарсан тиймээс өөрийг нь бүрэн судлан шинжлэхэд бас Түүнд таалагдахгүй ямар нэгэн зүйл байгаа бол үүнийг харуулахад Бурханыг урьсан. Бурхан өөрийг нь хардагчлан тэр өөрийгөө харахыг хүссэн тэгснээрээ тэр буруу зүйлээ залруулах боломжтой болох юм. Бурханы талаарх мэдлэг болоод өөрийнх нь амьдралд хэрхэн хувьчлан оролцдогийг Давид үнэхээр биширдэг байв.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Таны амьдралын бүхий л зүйлийг Бурхан мэддэг. Хамгийн анх амьсгал авахад чинь ч хүртэл мөн өнөөдөр ч гэсэн Тэр тантай хамт байгаа. Таны бодох, хэлэх мөн хийх бүхий л зүйлийг Бурхан хардаг, сонсдог мөн анхаарал тавьдаг гэдгийг мэдэх нь танд ямар санагдаж байна вэ? Христэд яг одоо та дуулгавартай амьдарч буй эсэхээс үүнд өгөх хариулт хамаарах болно. Өнөөдөр зүрх сэтгэлийг тан судлан шинжлэхэд та Бурханыг урих уу? Тэгэхгүй бол хаана буруу зүг рүү эргэснээ харахаа больж, гэмээ бага зүйлд бодохыг мэрийх болно. Амьдралаа шударгаар харах, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх мөн Бурханы уучлалтыг эрж хайх нь зориг шаарддаг. Зүрх сэтгэл болоод бодол санаа тан аль хэдийнээ Бурханы өмнө илчлэгдсэн байдаг учраас Тэр таныг хэрхэн хардагчлан харж яагаад болохгүй гэж? Та ингэх үед, Түүний бүхнийг хардаг, бүхнийг мэддэг оршихуй тайван бус байдал биш – харин тайтгарал болдог.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More