Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 106 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Дуулаaч амьсгалтай бүхний Эзэний бүтээл, Түүний энэрэнгүй сэтгэл, Түүний хүчирхэг үйлс, агуу байдлынх нь төлөө магтан дуулахад урьж байна.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Бичээсийг магтсан магтаал болон залбирлын ямар гайхалтай төгсгөл вэ! Эхний дуулал нь Түүний Үгийг бясалгадаг хүнийг Бурхан ерөөснөөр эхэлдэг. Сүүлчийн дуулал нь хүн ба "амьсгалтай бүхэн" Эзэнийг магтан дуулснаар төгсдөг. Заримдаа Бурханыг магтах нь чимээгүй, тунгаан бодсон шинж чанартай байх боломжтой. Гэсэн хэдий ч сүүлийн гурван дуулал нь бүх бүтээлийг Бүтээгчээ магтан алдаршуулах магтаалын үйлчлэлд нэгдэхийг уриалдаг. Бурханыг мэддэг хүмүүст Эзэнийг магтан дуулах шинэ дуу буюу авралын дууг дуулах онцгой шалтгаан бий. Тэр бол тэдний нүглийг угааж, дайснуудыг нь шийтгэсэн Нэгэн юм. Газар бүрд, нөхцөл байдал бүрд, амьсгал бүрээрээ Бурханыг магтах нь зөв юм.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Та өдрийг хэрхэн эхэлж төгсгөдөг вэ? Та өглөө сэрэхдээ тэр өдөр болох үйл явдлуудыг бодон түгшдэг үү эсвэл "Энэ бол Эзэний бүтээсэн өдөр юм -үүнд хөгжилдөн баярлацгаая" гэснийг дурсан санаж сэрдэг үү? Та бусадтай хамт цуглан Бурханыг магтахыг сонгоход Бурхан дуртай байдаг. Гэхдээ Түүнийг магтаж буй магтаал таны хийж буй сонголт болон амьдралын замналтай нийцэж буйг харахдаа Бурхан маш их баярладаг. Дуулал номын бүтцэд та өөрийн өдрийг тааруулах гэж үзээрэй. Бичээс дэх Бурханы мэргэн ухааныг тунгааж өдрийг эхлүүл, өдрийн турш хийж буй үйлдлүүд чинь Түүнийг хэр их хайрладгийн илэрхийлэл болог, тухайн өдрийг Бурханы мөн чанарт талархаж, Түүний хийсэн зүйлд талархаж байгаагаа илэрхийлснээр төгсгөөрэй. Та Эзэний агуу байдлын төлөөх магтаалд бүх бүтээлтэй нэгдэх үү? Таныг аварсны төлөө та Түүнд яг одоо талархах уу? Үхэх өдөр хүртлээ амьсгал бүрээрээ тулгарсан нөхцөл байдал бүрдээ та Эзэнийг магтахыг хичээгээрэй. Энэ нь танд бие бялдар, сэтгэл хөдлөл болон оюун санааны хувьд эрч хүч өгөх болно.

Ѳдѳр 105

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org