Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Зөвт хүмүүсийг Бурхан ивээж, хамгаалдаг. Эзэний Тослогдсон Хаан дэлхийг захирч мөн шүүх болно. Тэд Түүнд үйлчлэн, Түүнийг хүндлэн байхдаа ухаалаг удирдагчид ерөөгдсөн, хоргодох газраар хангагдах болно.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Дуулал 1-р бүлэг зөвт болоод хорон муу хүмүүсийн хоорондох туйлын эсрэгцлийг харуулдаг. Хоёулаа хэрхэн цагийг болон амьдралын зорилгын үр дүнгээ зарцуулдаг болохоор тодорхойлогджээ. Бурханлаг хүн бурханлаг бус зөвлөгөөний эх сурвалжийг сонсохынхоо оронд Бичээсийг унших, тунгаан бодох замаар амьдралд зорилгоо олж авдаг. Өөрийнхнийгөө Эзэн асар хянамгайгаар харан чиглүүлдэг байхад, Эзэнийг үгүйсгэдэг хүн Түүний хамгаалалтаас гадуур амьдрах сонголтыг хийсэн байдаг аж. Дуулал 2-р бүлэгт Түүнээс үргэлжлүүлэн татгалзсаар байх хүмүүс дээр ирэх Бурханы Хүүгийн уур хилэнг илчилдэг. Ухаалаг нэгэн нь Хүүг хоргодох газраа болгон, Түүний эсрэг хуйвалдахынхаа оронд Түүнд үйлчилдэг.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Цагаа хэрхэн зарцуулдаг тан таны талаарх асар ихийг өгүүлдэг. Одоогийн зорилго чинь бурханлагт тооцогдох уу? Сонирхол бүр хаанаас үндэслэсэн талаар бодоод үз. Бурханы Үгийн дагуу залбирч, тунгаан бодсоныхоо дараа Ариун сүнсний удирдамжийг та дагасан уу? Эсвэл амьдралдаа Бурханы эрх мэдлээс татгалзах хүмүүс танд нөлөөлсөн үү? Христийн дагалдагч болохынхоо хувьд Түүний зөвт байдлаар хучигдсан бөгөөд Түүнээс татгалзсан хүмүүсээс хамаагүй өөр амьдрал ба ирээдүй танд өгөгджээ. Өнөөдөр, зөвхөн Бурханы зорилго, Ариун Сүнсний чиглүүлгийг тусгах зүйлсийн араас хөөцөлдөх шийдвэрийг гарга.
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More