Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Тэнгэрлэг хаант суудлаасаа зөвт байдал, шударга байдлаар хаанчлагч Эзэнийг Давид хоргодох газраа болгосон.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Голиатыг ялан дийлснийхээ дараа Саул хааны удирдлагад үйлчилж байхдаа Давид энэ Дуулал номыг бичжээ. Атаархал, хардалтдаа хөтлөгдсөн Саул тэдгээр он жилүүдэд Давидыг алахаар хэд хэдэн удаа оролдсон. Бүх хүн Давидад, "Зугт!" гэж зөвлөв. Нөхцөл байдал хүнд байсан хэдий ч Бурханы яг л байршуулсан газарт Давид байсан. Зугтах нь Давидын хувьд Бурханд хандах дуулгаваргүй байдал байх байсан. Үргэлж л үйлддэг байсан шигээ Эзэнд найдахыг тэр сонгов. Давид зөвт амьдралаар амьдрахыг сонгосон учраас түүний зөвт Бурхан нь түүний талд байжээ.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Юу таныг бууж өгөхөд хүргэдэг вэ? Ажил дээр эсвэл чуулган дээр чинь аливаа зүйл дордож эхэлсэн үү? Аюултай болохоос нь өмнө нөхцөл байдлаасаа гар гэж найзууд чинь зөвлөсөн үү? Тав тухгүй байдал эсвэл урам хугаралтад хүргэх ямар ч зүйлээс түргэн холдох нь төрөлхийн хариулт маань байдаг. Гэсэн хэдий ч, заримдаа, хүний логикт нийцэхээргүй нөхцөл байдалд байсаар байхад Бурхан таныг дуудаж болно. Бурханд дуулгавартай байдал – бол Бурханы хүүхдийн зүг чигээ өөрчлөх цорын ганц шалтгаан байдаг. Үүнтэй адилхан, христитгэлтнүүд байгаа газартаа байсаар байх гол шалтгаан нь Бурхан тэднийг тэнд байршуулсан гэдгийг мэдэн, тэднийг холдуулан явуулахаар суллаагүй гэдэг байдаг. Аль нь ч байлаа гэсэн, амьдралынхаа зүг чигийг Түүний гарт найдахуйцаар та Бурханд найдах уу? Өнөөдөр Тэр танаар хийлгэхээр юу руу чиглүүлж байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

BibleProject | Topa

Бурханы дуу хоолойг сонсох нь

Хүлээлт

ГЭРЛЭЛТ

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Миний бизнес Бурханых

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь
