Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Залбиралд минь сонороо тавиач, юу нь зөв болохыг хараач, Өөрийнхөө гараар авраач гэж Давид Бурханаас гуйсан.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Энэ залбирлыг бичиж байхдаа Давид Саулаас зугтааж байсан болов уу. Дайснуудынхаа үйлдлүүд, өөрийнхөө хариулт, Эзэнд хандах хүсэлтүүдээ илэрхийлэхэд тэр хүний биеэр төсөөлүүлсэн. Саулын нэр төрийг гутааж эсвэл өшөө авах болов уу гэдэгт нь Давидын найз нөхдийн хэн нь ч эргэлзээгүй хэдий ч тэр Бурханы Үгийг тууштай дагадаг нэгэн байсан учраас цэвэр ариун байдлаа сахижээ. Бурханд тэр таалагддаг нэгэн байсан эсэх нь Давидад болоод бүх хүнд нууцлаг зүйл байсан хэдий ч, Эзэн залбирлыг нь сонсож, юу нь зөв болохыг харж, үнэнийг өгүүлж, Өөрийнхөө гараар түүнийг хамгаалах болно гэдэгт тэр итгэлтэй байлаа.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Бурууг буруугаар хариулах нь зөв зүйл биш гэж хүүхэд байхаас минь л бидэнд дахин давтан хэлдэг байсан ба энэ нь үнэн гэдэгтэй ихэнх хүн санал нийлдэг. Хэн нэгэн хүн биднийг гомдоох үед тэр хүнд хариу өгөх нь хэсэгхэн хугацаанд сайхан сэтгэгдэл төрүүлж болох юм. Эзэний гарт өргөхийнхөө оронд өөрийнхөө гараар шийдсэнийхээ төлөө бид гэм буруутай нэгэн болох боломжтой. Бурханы амнаас гарах үгсийг дагахынхаа оронд бид тэднийг үгээрээ доош нь оруулдаг. Хэн таныг гүнээ шархлуулсан бэ? Давидын энэ залбирлыг эргэн хар, тэр нөхцөл байдлынхаа хувьд энэ залбирлыг залбир. Бурханы зөвтгөлийг хүлээж байхдаа өвдөлтийг цэвэр байдлаар шийдвэрлэх нь боломжтой зүйл шүү.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More