Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Хорон муу хүмүүсээс авраач хэмээн Эзэнд хандан Давид уйлсан бөгөөд чих тавин сонссоных нь төлөө Түүнийг магтжээ. Ирээдүй үе Эзэнийг магтан, Түүний зөвт байдлыг тунхаглах болно.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Есүсийн энэ дэлхий дээрх үйлчлэлийг тодорхойлсон гурван "Хоньчны Дуулал"-уудын нэг нь Дуулал 22-р бүлэг мөн. Өөрийнхөө зовлон эдэлж байгаа талаар залбирах үедээ Христийн цовдлол, дaхин амилалт, ирээдүйн хаанчлалын талаар зөгнөн тодорхойлжээ. Ромын цэргүүдийн талаарх 18-р эшлэл дээрх эш үзүүллэгийн биелэл нь Сайнмэдээний дөрвөн номд дөрвүүлэнд нь бичигдсэн онцгой асуудал мөн (Матай 27:35; Марк 15:24; Лук 23:34; Иохан 19:23-24). Хоньдынхоо төлөө Сайн Хоньчин амиа өгсөн гэдгийг (Иохан 10:11) үеүд сонсох хэрэгтэй болохоор сүүлийн таван эшлэл биелэгдсэн, биелж буй мөн биелэх аж.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Үүний эш үзүүллэгийг биелүүлэхэд та ямар үүрэг гүйцэтгэсэн талаараа эдгээр эшлэлийг уншиж байхдаа та бодож үзсэн үү? Нэгэнтээ та, "Эзэний тухай яригдах ирэх үе"-ийн нэг хэсэг нь байсан. Таны төлөө Сайн Хоньчин амиа өгсөн гэдэг мэдээнд та хэрхэн хариу үзүүлсэн бэ? Хэрэв та Түүнийг дагах сонголтыг хийсэн бол энэ эш үзүүллэг дэх таны гүйцэтгэх үүрэг 31-р эшлэлээр үргэлжилж буй аж, "Ирээдүйд төрөх хүмүүст Зөв шударгыг нь зарлах болно." Дараагийн үедээ Есүсийн түүхийг ярих нь үе бүрийн итгэгчдийн үүрэг хариуцлага мөн. Өнөөдөр та Эзэний Нэрийг хэрхэн санаатайгаар тунхаглаж болох вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More