Магтаал: Дуулал номын судлалЗагвар
![Worship: A Study in Psalms](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F32323%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Дэлхий ертөнц бол Эзэнийх. Зөвхөн Түүнийг хайдаг хүмүүс л Түүний ивээлийг хүлээн авахаар Түүний ариун газарт зогсох болно. Алдрын Хаан орж ирэх бэлтгэлийг эртний хаалга, үүд хангадаг.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Долоо хоногийн эхний өдөр энэ дууллыг сүмд дуулдаг байв. Бурханы авдрыг Израил руу Давид хэрхэн эргүүлэн авч ирснийг энэ нь дурсаж байгаа болов уу (2 Самуел 6:12-19). Алдрын Хаан болон тэнгэрулсад одсон Христийг энэ дуулал мөн эш үзүүлэн хэлсэн. Хүн болохынхоо хувьд Есүс дотроо мөн гаднаа ямар ч гэм үйлдээгүй. Бурханд гэм гэж огтхон ч үгүй Хүү болохынхоо хувьд Эцэг Бурханы ариун оршихуйд зогсох цорын ганц Нэгэн бол Тэр мөн. Христ бол мөн Тэргүүн Хоньчин (1 Петр 5:4) бөгөөд авралаар дамжуулан Түүнд итгэх замаар зөвт болгогдсон бүхий л хүмүүсийн хамт алдар руу дахин орох Нэгэн бол Тэр мөн.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Тэнгэрулсын алдрын талаарх дууг асар олон жилийн туршид итгэгчид дуулсаар иржээ. Энэ нь асар үзэсгэлэнтэй байх хэдий ч уучлагдсан ба зөвт амьдралаар – дээдийн дээд Эзэний оршихуйд – бид амьдрах болно гэсэн сэтгэл догдлом гайхширалтай дүйцэх зүйл нэг ч үгүй. Алдрын Хаан, Есүс Христийн зөвт байдлын улмаас л бид тэнгэрулсад нэвтрэн орох эрхтэй болдог. Магтаал, талархлын залбиралд зориулан яг одоо хэдэн хормыг зарцуул. Дуулал 24-р бүлэгт илчлэгдсэн Түүний Нэрс, төлөв чанарын төлөө Эзэнийг магт. Христээр дамжин ирэх мөнхийн ивээлийн төлөө Түүнд таларх (уучлалт, зөвт байдал, тэнгэрулс дахь ирээдүй гэх мэт).
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Worship: A Study in Psalms](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F32323%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More