Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 24 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Бурханы сайн сайхан ба хувиршгүй хайрыг магтан дуулж байх үедээ Давид Бурханаас зүг чигийг гуйжээ.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Энэ дуулал Давидын гашуудал ба магтаалаа илэрхийлэх байдлын дунд хэлбэлздэг. Түүний зовлон шаналлын шалтгаан нь бие дэх шаналгаа, түүнийг алах гэсэн хуйвалдаан, найзуудынх нь урвалт гэсэн өөр өөр зүйлс байв. Амьдралын асар олон хэсэгтээ санаа зовох шалтгааны улмаас болоод Давид сэтгэл хөдлөлөөр булагджээ. Гэсэн хэдий ч, Эзэнд итгэх Давидын итгэл нь аминыхаа төлөөх түр зуурын тайван бус байдлаар сүүдэрлэгдсэн. Итгэмжит Бурхандаа Давид мэдрэмжүүдээ мэдүүлэх үедээ тэр найдварыг ахин мэдэрсэн.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Хэзээ нэгэн цагт та, амьдралдаа буй стресс ба зовлонгийн асар олон шалтгаануудыг тодорхойлохын тулд "Бороо орохдоо асган цутгадаг" гэдэг хэллэгийг ашиглаж байсан болов уу. Хүнд хэцүү зүйл ар араасаа цуврах үед сэтгэл хөдлөл тан сэмэрч ирдэг бөгөөд уурлахдаа түргэн болдог. Бурхан биднийг сэтгэл хөдлөлтэйгөөр бүтээхдээ, сэтгэл хөдлөл маань биднийг хянадаг байхаар Тэр хэзээ ч бүтээгээгүй. Айдас, санаа зовнил, уур, атаархал – гэх мэт ямар сэтгэл хөдлөлөө та яг одоо Эзэнд өргөх хэрэгтэй байна вэ? Ямар ч нөхцөл байдалд Эзэнд найдвараа тавих нь сэтгэл хөдлөлийн галзуу хулганаас таныг буулган, найдсаар байх боломжийг танд олгох болно.

Ѳдѳр 23Ѳдѳр 25

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших