Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 25 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Өөрт нь итгэдэг хүмүүсийг хувиршгүй хайраараа хүрээлж, тэдэнд авралын дууг өгдөг Эзэний өмнө гэмээ хүлээн зөвшөөрөх үед Давидын гэм уучлагдсан.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Батшебатай завхайрах гэмийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсний "өмнөх" бас "дараах" Давидыг энэ дуулал тодорхойлдог. Тэр нуухыг хичээсэн хэдий ч тэр гэмээ Бурханаас нууж чадаагүй. Буруу зүйл хийсний төлөөх гэм буруу нь үнэхээр даашгүй хүнд байсан ба Бурханы Ариун Сүнсний ятгалга үнэхээр хүчтэй байв. Эзэний өмнө гэмээ тэр хүлээн зөвшөөрөхөөр шийдмэгц цээжнээс нь хүнд ачаа авагдсан мэт болсон. Эзэнтэйгээ нөхөрлөх нөхөрлөл нь тэр даруйд сэргээгджээ. Давидын баяр хөөр эргэн ирсэн ба одоо тэрээр ахин Бурханы чиглүүлэг ба зөвлөгөөг таалан хүртэх боломжтой болов. Дуулал номыг бичигчийн зүрхэнд магтаалын дууг Эзэн эргүүлэн оруулжээ. Бурханыг магтан дуулах шалтгаан Давидад гарцаагүй байсан.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Хэрэв та Бурханы хүүхэд мөн бол зүрхэндээ болоод амьдралдаа гэмтэй атлаа тохь тухтайгаар амьдрах боломжийг Тэр танд олгохгүй байх болно. Үүнийг та тоохгүй өнгөрөх гээд, нуух гээд эсвэл энэ талаараа худлаа хэлж болох хэдий ч үнэн Бурханы өмнө дэлгээстэй байдаг. Өөрийнхөө ариун болоод зөвт байдлыг танаас тусган харуулахын тулд Тэр таныг сахилгажуулах болно (Еврей 12:5-11). Бурханы хаанчлалын баяр хөөр ба үр нөлөөтэй байдлыг тан ямар ч гэм тамирдуулж байна вэ? Үүнийгээ та завхайрсан Давидын гэмээс хамаагүй бага асуудал гэж үзэж байж болох юм. Гэсэн хэдий ч, хоргодох боломжийг олгох ямар ч гэм таныг сүнслэг байдлын хувьд хатаан – яваандаа тэр ч бүү хэл бие махбодын хувьд танд нөлөөлөх боломжтой. Ариун Сүнсний ятгалгад яг одоо зүрхийг тан зөөлрүүлэх боломжийг олго мөн таныг доош татах буруу бодол, хандлаг эсвэл үйлдлийнхээ төлөө гэмш.

Ѳдѳр 24Ѳдѳр 26

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших