Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Түүний Үг үнэн, Тэр хийдэг бүхий л зүйлдээ итгэмжит, Түүний зорилго биеллээ олсон, дэлхий Түүний дуусашгүй хайраар дүүрэн учраас Бурханд итгэгчдэд баярлах шалтгаан бий.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Үнэндээ Тэр үгээ хэлэхэд л дэлхий болоод үүн дээрх бүхий л зүйл бий болсон гэдгээс эхлээд Эзэнийг магтах шалтгаан үргэлж бидэнд байдаг. Мөн, Библи – буюу Өөрийнхөө Үгээр дамжуулан Тэнгэр, Газрыг бүтээсэн Бүтээгч Өөрийнхөө бодол санааг Өөрийнхөө бүтээлд илчилснийг санагтун. Эхэн үеэс л эхлээд Бурханы зөвт, шударга, өршөөнгүй бас итгэмжит чанарыг Бичээс илчилсэн. Яг л түүхийн адилаар ирээдүйд бэлтгэсэн Эзэний зорилгууд ил байдаг; Түүний төлөвлөгөөг зогсоож чадах хүн гэж нэг ч үгүй. Бурханд итгэдэг, мөн бүхий л найдвараа Түүний Үгэнд бичигдсэн зүйлсэд тавьдаг хүн Түүний төлөвлөгөө биелэхийг нь хүлээж байх үедээ ч хүртэл баярлах боломжтой.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Хөгжим бол хэл гэж хэлэгддэг; үүнд сэтгэл хөдлөлийг маань нээх, хувийн мэдрэмжээ илэрхийлэх боломжийг олгох хүч бий. Чуулган дотор ч гэсэн хөгжмийн дур сонирхол өөр өөр байх нь бий. Сонгогдсон дууны хэв маягт санаа зовсноосоо болоод яагаад дуулах болсон шалтгаанаа анзаарахгүй өнгөрөх нь байдаг. Энэ нь эрт дээр үеийн хуучны магтан дуу ч бай эсвэл цоо шинэ орчин үеийн дуу ч бай хамаагүй Бурханы төлөв чанар, үйлдлүүд ба зорилгууд нь магтан дуулах хэрэгтэй бүхий л шалтгаан маань байдаг. Ням гарагт дуулах дуу бүрийнхээ үгэнд анхаарал хандуул – эдгээр нь Бурхан Үгэнд доторх үнэнээр баян байх нь гарцаагүй. Хэрэв та олон нийтийн газарт дуулдаг хүн биш бол Бурханд өргөх магтаал болгон үгнүүдийг зөөлнөөр шивнэхэд анхаарлаа төвлөрүүл. Түүнийг магтах асар олон шалтгаан байхад бид хэрхэн дуугүй байж чадах вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More