Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Давидын гэм нүглийн улмаас ирсэн Бурханы сахилгажуулалд түүнд асар их гэм буруу болон махан биеийн өвдөлтийг авчирсан бөгөөд энэ нь Давид гэм нүглээ гэмших болон Эзэний айлдварыг хүлээхэд хүргэсэн.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Давид Батшебатай завхайрч, түүний нөхрийг хөнөөсөн гэм нүгэл нь бараг л түүний сүйрэл байсан бөгөөд энэ нь хэд хэдэн гашуудлын дуулал (6, 32, 38, 51)-ийг бүрдүүлсэн юм. Эдгээр эшлэлүүд дэх Tүүний бие махбодын байдлыг дүрсэлсэн дүрслэл нь олон эрдэмтэд Давидыг уяман өвчнөөр шаналж байсан гэдэгт итгэхэд хүргэсэн. Бүх өвчин гэм нүглээс улбаатай байдаггүй ч энэ бүлэгт Бурхан Өөрийн хүүхдүүддээ буруутай үйлдлийг нь ойлгуулахын тулд зарим тохиолдолд арга хэмжээ авдаг гэдгийг батлан харуулж байна. Давидын сэтгэл санаа болон оюун санааны шаналал нь бие махбодын өвдөлттэй нь эн тэнцэхүйц байсан. Бурханы сахилгажуулалдын хүнд мутар Давидыг цөхрөл болон гэмшилд авчирсан.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Өвчин зовлон болон зүрх сэтгэлийн шаналал нь хүний амьдралын нөхцөл байдлын нэгээхэн хэсэг юм. Учир нь гэм нүгэл бидний амьдралд нөлөөлдөг. Хэрэв таны гэм нүглийн улмаас ирж буй Бурханы эхний зэмлэлд та хариу үйлдэл үзүүлээгүй бол заримдаа Бурхан таны анхаарлыг Өөртөө хандуулахын тулд амьдралд тань асуудал бэрхшээлийг зөвшөөрдөг. Та хэдэн хором гарган өнөөдөр таны амьдралд буй стресс болон зовлон шаналлын учир шалтгааныг эргэцүүлэн бодоод үзээрэй. Эзэний өмнө чимээгүй суугаад эдгээр зүйлс нь Түүнээс ирсэн сахилгажуулалт эсэхийг илчилж өгөхийг гуйгаарай. Эзэн таныг цөхрөлийн цэг дээр авчрах хүртэл битгий хүлээгээрэй. Ямар нэгэн гэм нүгэл байвал гэмшээд угаагдан цэвэр болсон зүрх сэтгэлээр урагшлаарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More