Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 35 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Эцэг өвгөдийг нь Бурхан хэрхэн цэцэглэн хөгжүүлснийг Дуулал номыг бичигч эргэн дурсан мөн тэд Түүний Нэрийг мартаагүй хэдий ч армитай нь Тэр хамт явахаа больсонд гашуудсан.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Дайсныхаа гар дахь туйлын ялагдалд гашуудахад энэ дуулал номыг олон нийтийг хамарсан магтаал хэлбэрээр ашиглажээ. Өөр бусад бурхдын оронд Эзэний Нэрийг тэд магтан хүндэлсэн хэдий ч Бурханы хүмүүс тоногдон дээрэмдэгдсэн. Бурханы өмнөх зөвт байдлаа тунхагласан нь энэ дуулал ном Хезекиа хааны үед бичигдсэн болов уу хэмээн таамаглагддаг. Иудаг гадны бурхдаас ангижруулан, Тэнгэрлэг Бурханыг үндэстнээрээ эргэн магтаж эхэлснээс үл хамааран ямар ч саадгүйгээр хаанчлалыг нь Ассирын арми олзлон авахыг тэр нүдээр үзсэн. Эзэнд итгэмжтэй хэвээрээ байх дуулал номыг бичигчийн шийдвэр нь Бурхан нойрноосоо сэрж, босон, тэдэнд туслаасай хэмээн Бурханаас хүссэн зоригтой хүсэлт – Өөрийнхөө хүмүүсийг хайрлах Түүний хувиршгүй хайранд л зөвхөн үндэслэсэн хүсэлтээр илчлэгдсэн.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Амьдралыг тан атгасан гэмийг ялан дийлэх нь үнэхээр чөлөөлөхүйц зүйл аж. Гэсэн ч, сүнслэг байдлын ялалт Бурханы өмнөх эрх дархтай мэт мэдрэмжийг бидэнд өгөх ёсгүй. Бид яг л сургуулийн хүүхдүүд багшийнхаа хий гэсэн зүйлийг хийснийхээ төлөө шагнал авдагтай адилхан Түүнээс ивээлийг хүлээн авахаа мэдээжийн зүйл хэмээн хүсэн хүлээх болсон. Амьдралд тан Тэр юуг зөвшөөрөхөөс үл хамааран Эзэд та итгэсээр байх уу эсвэл дуулгавартай байдал тан Түүний ивээлтэй шууд холбогдсон байдаг уу? Өөртөө тулж буй хүнд хэцүү асуудлуудын талаар зоригтойгоор залбир тэгээд үнэн болох нь нотлогдох боломжтой итгэлийн хамт (1 Петр 1:6-7) зөвхөн Бурханд л найдах шийдвэрийг гарга (Иов 13:15).

Ѳдѳр 34Ѳдѳр 36

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org