Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Дуулал номыг бичигч хааны сүр жавхлан, түүний сүйт бүсгүйн гоо үзэсгэлэнгийн талаар дуулжээ.
Энэ нь юу гэсэн утгатай вэ?
Агуу бөгөөд бурханлаг хааны хуримыг энэ дуулал тодорхойлдог. Энэ нь хэзээ бичигдсэн эсвэл аль хааны талаар дурдаж буйг нь бид тодорхой мэдэхгүй ч гэсэн тодорхойлсон байдал нь нэг бол Соломон эсвэл Хезекиа хаан аж. Тэр зөвт байдлыг хайрлан, сул дорой байдлыг үзэн ядсан учраас энэ хаан Бурханаар хайрлагдан, бусдаар хүндлэгджээ. Харин үүнээс ч агуугаар, Еврей номыг бичигчийн хэлсэнчлэн түүний хаанчлал Есүс Христтэй холбогдсон байсан мөн Христ хэрхэн хаадын Хаан болох талаар тэр дуулал номоос мөн эш татжээ (Еврей 1:8-9). Өөрийнхөө чуулганы төлөө Христ эргэн ирэх талаар Илчлэл номд энэ Месиагийн талаарх эшлэлийг Иохан мөн ашигласан. Сүйт бүсгүй сүйт залуудаа таалагдахын тулд гоёдог шигээр Өөрийнхөө сүйт бүсгүйг авахаар Хаан Есүс ирэх үед чуулган зөвт байдлаар хувцасласан байх болно (Илчлэл 19:6-8).
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Гэмээс тэднийг аварсан Түүнд итгэх хэдэн зуунаар амьдарч байсан хүмүүсээс Христийн чуулган бүрддэг. Өнөөдөр амьд байгаа, бас Түүнийг дагаж байгаа хүмүүсийн хувьд эдгээр өдрүүд бол Христийн сүйт бүсгүйг бэлтгэх өдрүүд аж. Бүхэл бүтэн чуулганы нөхцөл байдал нь нутгийн чуулган бүрээс хамаардаг, улмаар үүний гишүүн нэг бүрийн дуулгаварт амьдралаас хамаардаг. Хэрэв Есүс өнөөдөр эргэн ирэх юм бол та сарампай хувцастай байх уу эсвэл Түүний зөвт байдлаар хувцасласан байх уу? Христийн дээд эрх бүхий сүйт бүсгүй байхаар нутгийн чуулганаа бэлтгэхэд та хэрхэн идэвхтэйгээр тусалж байна вэ? Түүнийг эргэн ирэхийг хүлээж байхдаа бэлтгэлийн нэг өдрийг ч хүртэл үрэхгүй байх шийдвэрийг гарга.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More