Магтаал: Дуулал номын судлалЗагвар
![Worship: A Study in Psalms](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F32323%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Давид Эзэний өмнө өөрийн нүглээ хүлээн зөвшөөрсөн, мөн түүнээс энэрэл болон цэвэр зүрхийг гуйсан.
Энэ нь ямар утгатай вэ?
Энэ бүлэг нь гэмийн өндөр төлөөс болон Бурхантай ахин нөхөрлөхийн чухал ач холбогдолыг илэрхийлжээ. Давид энэ дууллыг эш үзүүлэгч Натан түүний Батшебатай хийсэн нүгэл болон нөхрийг нь хөнөөсөнтэй нүүр тулсны дараахан бичжээ.(2Сам. 12). Давидын хариу үйлдэл тэр даруй даруусан гэмшив. Түүний бие, оюун ухаан, сүнс нь нүглээ нуун дарагдуулах гэж олон сар оролдсоныхоо төлөө асар их хохирол амссан юм. Бурханы энэрэл болон өршөөлийн тухай ярих эрхгүй гэж бодсон бодол нь өөрчлөгдөж, нүглээ нуухаас илүү нулимс цийлэгнүүлэн наминчлах хүртэл Давидын анхаарлыг хандуулсан. Түүний хамгийн агуу хүсэл бол Эзэний өмнө цэвэр ариун байх байсан ингэснээр тэр Бурханы оршихуйн баяр баясгаланг дахин мэдэрч, Түүнийг тасралтгүй магтажээ.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Хэрэв та сорилтын талаарх "өмнө", "дараа" гэсэн харьцуулсан зургийг харах юм бол бушуухан л эсрэг зүг рүү нь зугтах байсан. Гэм нүгэл ашиг зуур дуулгаваргүй байдал руу удирддаг гэдгийг бид тэр бүр мэддэггүй. Бидний гэм нүгэл Бурханы хилэнг хөдөлгөж, бусдыг өвтгөж, өндөр төлөөсийг төлөх болдог. Та найз нөхдөөсөө, гэр бүлийнхнээсээ нуухыг хүсдэг зан чанар эсвэл өмнө нууж байсан гэм нүгэл бий юу? Та Бурханаас юуг ч нууж чадахгүй. Та өнөөдрийн хэсгээс Давидыг дуурайхыг хүсэж байна? Өөрийн хийдэг, хийсэн аливаа гэм нүглээ Их Эзэний өмнө гэмшиж, сэргээгдсэн харилцааны баяр хөөрийг мэдэрч, Түүнийг шинэчлэгдсэн зүрхээр магтан алдаршуулж, үйлчлээрэй
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Worship: A Study in Psalms](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F32323%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More