Магтаал: Дуулал номын судлалЗагвар
![Worship: A Study in Psalms](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F32323%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Амийг нь бүрэлгэхээр араас нь хөөх хэрцгий цэргүүдийн эсрэг Бурханы тусламжийг Давид гуйжээ. Найз нь түүний дайсан болсон учраас тэр асар ихээр түгшсэн байдалтай байв.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Эдгээр дууллууд урвалтын хатгалтыг илчилсэн. Давидын өөрийнх нь овог болох Зиф, Иудагийн хил дотор оршин байгаагаасаа үл хамааран – Саулд тал засахын тулд түүний эсрэг хоёр ч удаа боссон – тэдний талаар Дуулал 54-р бүлэг дээр Давид залбирчээ (1 Самуел 23:19-23; 26:1-3). Хожим нь үүнээс хамаагүй хувийн чанартай урвалт болох – хүү Абсолом, дотны найз Ахитофелын урвалтын талаар Дуулал 55-р бүлэгт бичжээ. Гомдоох хүмүүсээс өөрийг нь аврах Бурхан руу анхаарал төвлөрүүлэлтээ өөрчлөөгүй байсан бол Давидын амьдрал хорсол, өс хонзонгийн улмаас замаасаа гажих байсан. Өөрийг нь сонсож, өөрт нь тусалж мөн өөрийг нь тогтвортой байлгасан итгэмжит Эзэндээ найдах байдлаар тэр асуудлыг шийдвэрлэв. Харуусал дотроо хөлбөрөхийн оронд тэр Бурхан руу хараагаа сунган, Түүний Нэрийг алдаршуулахыг сонгосон.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Урвалтын шаналлыг та өмнө нь амсаж байсан уу? Хамт ажилладаг хүн чинь таныг доромжилсон зүйлийг хэлэх замаар байр сууриа ахиулахыг хичээсэн байж болно. Үүнээс ч дор, гэр бүлийн гишүүн эсвэл дотны найз чинь итгэлийг чинь хөсөрдүүлсэн байж болно. Амьдралдаа бэлтгэсэн байсан замыг чинь эдгээр үйл явдлууд өөрчлөх үед сэтгэлийн хямрал чинь үргэлжилсэн уур, хорсол болон хувирах боломжтой. Тэр шархаа та яг одоо Есүст өгмөөр байна уу? Таны эсрэг хэн эргэснээс үл хамааран Тэр залбирлыг чинь сонсдог, танд туслахдаа мөн таныг тогтвортой байлгахдаа Тэр итгэмжит Нэгэн.
Энэ төлөвлөгөөний тухай
![Worship: A Study in Psalms](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F32323%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More