Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ нь юу гэж хэлж байна вэ?
Хоргодох газар нь болох Бурхан руу Давид зүрх алдан хашхиран уйлжээ. Тэр Бурханд хандан хааны амьдралын өдрүүдийг уртасган, итгэмжит байдал болон хайраар түүнийг хамгаалахын төлөө залбирсан.
Энэ ямар утгатай вэ?
Хүү Абсоломынх нь урвалтаас амь насыг нь хамгаалах Давидын залбиралд Бурхан хариулав. Одоо, Абсолом нас барсан бөгөөд тэрслэл нь дуусгавар болжээ. Давидын санаа амарсан хэдий ч цөхрөнгөө барсан байдалтай байв. Учир нь гэрээсээ бас Бурханы асраас хол байсан түүнд урт удаан хугацаагаар амьдрах орон гэр хэрэгтэй байлаа. Бурханы оршихуйн талаарх бодол л түүнд тайтгарлыг авч ирж байлаа. Жилд нэг удаа Бурханы оршихуйд тахил л зөвхөн ордгийг Давид мэдэж байсан хэдий ч Бурханы алдар байх бас Түүний өршөөл Өөрийнх нь хүмүүст асган цутгах тэр газарт амьдрахыг үнэхээр их хүсэн тэмүүлж байв. Давид Иерусалим руу буцаж очихоо хүлээн байхдаа Бурханы оршихуйд мөнхийн мөнхөд амьдрах, тэнгэрулсад Эзэнийг магтан, Түүнд үйлчлэх тэр өдрийг тэсэн ядан хүлээж байв.
Би ямар хариу үзүүлэх ёстой вэ?
Бид олон зүйл бас тэр ч бүү хэл зарим хүмүүст – ялангуяа тэдгээр нь бидэнд байнга байж байдаг бол талархахгүй өнгөрөх гээд байдаг тал бий. Бурханы байнгын, өөрчлөгдөшгүй оршихуй үүнд ордоггүй. Пентакостын өдөр Ариун Сүнс ирсний дараах үед бид амьдарч байгаа учраас Эзэний оршихуйд өдөр бүр амьдарч болно. Бурхан бидний залбирлыг сонсоод зогсохгүй, Христийн дагалдагч бүрд Түүний тайтгарал, амар тайван бас хүч тэнхээ оршдог. Зовлонтой, зүрх эмтэрсэн эсвэл шаналсан үедээ та хэнтэй байхыг хамгийн ихээр хүсдэг вэ? Тэр үедээ Бурханы оршихуйд байхыг хүсдэг үү? Тэр үргэлж тантай хамт байдаг гэсэн талархалтайгаар өнөөдөр амьдар. Ертөнцийг Бүтээгч бас Аврагчид хүрэх боломж танд аль хэдийнээ байгаа; үүнд талархалгүй бүү өнгөр.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More