Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 47 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Өөрийнхөө хүмүүсийг сэргээн, дайснуудынх нь эсрэг тусламжийг тэдэнд үзүүлэхийг Давид Бурханаас гуйжээ.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Давид Зоба нар дорнодоос дайрах хоёр дайсантай тулалдан байх үед, өрнөдөөс нь Иудаг эзлэх боломжийг Едом олж харжээ (2 Самуел 8; 1 Шастир 18). Тэд Бурханы хүмүүсийг хамгаалж байсан бөгөөд Абрахамын үр удамд Түүний амласан газар нутгийг аюулгүй байлгаж байсан учраас аюулгүй мэт санагдах газарт санаанд оромгүй дайралтад зовохыг нь Бурхан яагаад зөвшөөрсөн юм болоо гэж Давид үнэхээр гайхаж байсан. Үндэстний гамшиг дунд залбирахаар Давид түр зогсон, Бурханы хайр ба үндэстнийх нь дээрх сүр жавхлантай хяналтыг дууджээ. Энэ зааварчилсан дуулал (мектам) ба гашуудал нь ялагдал эсвэл ялалтын алинтай ч нүүр тулж байсан Бурхан тэдний найдвар, өмгөөлөгч байсан гэдгийг сануулах Израилын магтаалын нэг хэсэг болон хувирсан.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Есүст итгэмжтэйгээр үйлчлэх нь асуудлаас биднийг хол байлгадаг юм биш. Та чуулгандаа үйлчлэн, Христийн талаар бусдад хэлж –галын шугамд байхдаа – гэнэт тэрслүү хүүхэд эсвэл санхүүгийн асуудалтай нүүр тулж болох юм. "Яагаад?" гэж асуухынхаа оронд асуултаа "Хэн?" гэдгээр соль. Хэн таны өмгөөлөгч вэ? Хэн рүү та найдвар эрэн эргэн вэ? Энэ дэлхий дээр амьдарч байх үед минь асуудал бидэнд ирэх л болно тэгэхээр бүү сандар эсвэл эндэгтүн. Цоо шинэ сорилт бүрээ таныг хайрладаг, бүхнийг бүрэн хянагч Эзэн дээр авч ир. Тулаантай нүүр тулахгүйгээр ялалтын баяр хөөрийг та мэдэрч чадахгүй.

Ѳдѳр 46Ѳдѳр 48

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org