Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 46 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Өөрийнх нь эсрэг хуйвалдах цусанд дуртай хүмүүсээс өөрийг нь хамгаалахыг Давид Бурханаас гуйжээ. Хүнд үед нь Эзэн түүний бат цайз, хүч чадал, хоргодох газар нь байлаа.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Саулын охин, эхнэр Михал нь гэрээс гарч ирэх үед нь Давидыг алахаар аавынх нь цэргүүд отон байх үед түүнд зугтахад нь туслах үед Давид энэ дууллыг бичжээ. Энэ бол зөвлөгөө өгөх дуулал буюу –миктам болохыг гарчиг онцолжээ. Саулаас зугтан байхдаа Давид ийм дуулал зургааг бичсэн (16, 56-60). Миктам гэдэг үг нь сийлэх гэсэн утгыг агуулдаг. Тэгэхээр энэ дуулал нь Бурханд хандсан Давидын хувийн залбирал байсан хэдий ч Бурханы хүмүүсийн оюун ухаан, зүрхэнд гүн сийлэх хэрэгтэй ямар нэгэн зүйл энд бийг Давид мэдэж байлаа. Саулаас зугтаж байх үеийнхээ эхэн үед бичсэнчлэн, олон дуулалд нь харагдаг зуршлыг Давид эхлүүлсэн нь – тэр Израилын Бурханд чин сэтгэлээсээ залбирч, Агуу Эзэн ажлаа хийхийг нь хүлээн, хүчийг олж авах Бурханы зан чанарыг магтсан.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Хувийн туршлагаар дамжуулан ямар үнэнүүдийг Бурхан оюун санаа, зүрхэнд чинь сийлсэн бэ? Хүнд үеийнхээ туршид юуг та сурч авсан бэ? Тэдгээр үнэнүүд ба сурсан зүйл тан эргэн дурсагдах бас бусдад дамжуулан хуваалцагдах хэрэгтэй. Чимээгүй цагийн судлалаа өдөр бүр хийх үедээ тэмдэглэл хөтлөх эсвэл хэцүү цаг хугацаанд чинь тайтгарал ба урам өгсөн учраас онцгой утга агуулах эшлэлийн хажуу талд нь огноог бич. Хэрэв Бурхан танд удирдах эсвэл эрх мэдлийн байр суурийг өгсөн бол тэдгээр амьдралын туршлагаа зааварчилгаандаа хамруулах арга замыг эрж хай. Сурсан зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ оройн хоолны үеэр эсвэл хамт ажиллагсад эсвэл ангийнхантайгаа өдрийн хоолны үеэр хуваалцаж болно. Өнөөдөр та хэн нэгэнтэй ямар бичээсийн дагуух үнэнийг хуваалцах хэрэгтэй байна вэ?

Ѳдѳр 45Ѳдѳр 47

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших