Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Давид удирдагчдыг шударга бус, догшин явдлынх нь төлөө буруушаасан мөн Бурханы шүүлт заавал ирэх болно гэдэгт найдах хэрэгтэйг илэрхийлсэн.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Израилын удирдагчдын шударга бус байдлыг нь хараад Давид уур хилэнгээ тодорхойлохын тулд цочирдмоор дүр төрхийг ашиглажээ. Гэхдээ Бурханы өшөө авалтыг дуудахад Давидыг хүргэсэн зүйл нь түүний эсрэг үйлдэл байгаагүй; энэ нь Израилын ариун Бурханы эсрэг тэдний гэмт хэрэг зөрчил байсан. Муу ёрын ба хорон муу байдал болох – зөв зүйлд Давид уурласан. Хорон муу хүмүүсийг Бурхан нэг л өдөр шүүх болно гэдгийг тэр мэдэж байсан ч дэлхий дээр үндэстнээ хаанчлах үедээ Бурханы зөвт байдлыг маш ихээр хүсэж байлаа.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Юу таныг уурлуулдаг вэ? Биднийг хувьчлан гомдоох жижиг зүйлд асар ихээр уурсдаг атлаа Эзэнийг асар ихээр гомдоох зүйлийг хараах дуугаа хураадаг. Эргэн тойрондоо бас үндэстэндээ буй хорон муутай та хэрхэн тэмцэж болох вэ? Орон нутгийнхаа жирэмслэлтийн төв эсвэл согтуугаар жолоо барихын эсрэг ээжүүдийн бүлэг дээр сайн дураараа ажиллах гэх мэт өөрчлөлтийг авч ирж буй бүлэгт элсэх талаар бодож үз. Хотынхоо уулзалтуудад хамрагд, тэнд Библийн дагуух зүйлийг заахын эсрэг захирамж батлахыг дэмжихгүй байгаа талаарх үзэл бодлоо илэрхийлэн ярь. Зүгээр л сонсоод суун, дэлхий маань доошоо эргүүлэг мэт буурч байгааг бүү хүлээн зөвшөөр; зөв зүйлийн төлөө уурла тэгээд энэ талаарх бодол санаагаа илэрхийлэн ярь!
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More