Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 50 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Давид бие нь усыг хүсэхийн адил Бурханыг хүсэв. Тэрээр өөрийг нь дайснууд болон тэдний гүтгэлгийн дайралтаас аврахад Бурханд итгэсэн.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Давид дахин гүйж, аглаг шугуйд нуугдаж байв. Тэрээр хоол хүнс, усгүй болж зовж шаналж байсан ч хамгийн хүнд хэцүү зүйл бол Ариун сүмд Бурханд мөргөх боломжгүй байсан явдал юм. Тэрээр Бурханы ард түмний дунд Эзэний магтаалыг тунхаглах боломжийг алдсан. Давидын Эзэний оршихуйд байх хүсэл нь түүнийг Бурханд хандан хамгаалалт, авралыг гуйн залбирахад хүргэсэн. Давид аглаг шугуйд ч гэсэн Бурханы оршихуйд тайтгарал, найдвар, амралтыг олсон.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Амьдралын ямар хэцүү бэрх нь таныг ганцаардмал байдалд хүргэсэн бэ? Ийм цаг ирэхэд Давидын үлгэр жишээг дагаж, бодол санаагаараа Бурханд хандаарай. Түүний оршихуй бол сэтгэл сэргээсэн усан оргилуур, итгэл найдвар, амрах газар юм. Нөхцөл байдал хүнд хэцүү мэт санагдаж, дайснууд чинь түрэмгий, дарангуйлагч байж болох ч Бурханы хангалт илүү агуу юм. Та хувийн халдлагад өртөж байна уу эсвэл чуулганыхаа итгэлийн гэр бүлээсээ холдсон уу? Та ганцаараа биш; Бурхан танд ялалт авчирч чадна, тиймээс амарч, Түүнд найдаарай.

Ѳдѳр 49Ѳдѳр 51

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org