Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Давид Бурханаас өөрийг нь дайснуудынх нь байнгын дайралт болон доромжлолоос аврахыг гуйсан.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Давид энэ дууллыг хэзээ бичсэн нь тодорхойгүй ч тэр үед түүний зовлон маш их байсан тул живж буй мэт санагдсан. Ямар ч шалтгаангүйгээр өөрийг нь үзэн яддаг дайснуудтай тулгарсан Давид Бурханаас тусламж гуйжээ. Түүний залбирал нь түүний мэдэрсэн өвдөлтийг маш нарийн дүрсэлсэн боловч өөрийг нь зөвтгөж, өмгөөлөхийг Бурханыг дуудах үед нэгэн сонирхолтой зүйл тохиолдсон нь Бурхан хяналтад байгаа гэсэн баталгааг олж авсан юм. Энэ ухаарал нь түүнийг Бурханы эрх мэдлийн өмнө даруу болгосон. Тэр үед Давидын гашуудсан залбирал магтаалын дуу болж хувирсан. Түүний тусламж амлалтаа сахигч Эзэнээс л ирэх болно.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Бидний ихэнх нь амьдралынхаа хамгийн зовлонт үедээ Бурханд ханддаг. Бид Бурханд яг юуг Түүгээр хийлгэхийг хүсэж байгаагаа хэлж, асуудлынхаа талаар нарийвчлан залбирдаг. Гэсэн хэдий ч бид өнөөдрийн хэсэгт Давидын даруу байдалтай байсан тэр газарт хүрэхээсээ өмнө залбирлаа зогсоон босдог. Даруу байж залбирах нь Бурхан бидний нөхцөл байдлыг хэрхэн зохицуулахыг биднээс илүү сайн мэддэг гэдгийг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг. Бид удирдлагыг гартаа авахаа болих хэрэгтэй. Таныг залбирахаас өмнө Бурхан таны нөхцөл байдлыг аль хэдийн бүрэн мэдэж байгаа ч таныг Эзэний өмнө даруу байр суурь эзлэх үед ямар нэгэн хүчтэй зүйл тохиолдох болно – зүрхний шаналал тань таныг зөвхөн зөвт гэж тооцуулж бас тайвшруулж чадах Бурханыг магтах шалтгаан болж чадна. Та амьдралынхаа талаарх Бурханы эрх мэдлийг даруухнаар хүлээн зөвшөөрч, хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн Түүнд итгэж чадах уу?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More