Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Израилыг дайснуудаас нь аварсан Бурханы агуу байдлыг Асаф тунхаглав. Тэрээр Эзэний үйлсийг санаж, Израилд дахин өршөөл үзүүлэхийг Бурханаас гуйсан.
Энэ нь юу гэсэн үг вэ?
Сайн ч бай, муу ч бай Асаф Бурханд залбирч, Түүний ажил үйлс, зан чанарыг магтан дуулжээ. Дуулал 76 Асаф дайсны армийг сүйрүүлсний дараа Бурханы агуу байдлыг тэмдэглэсэн бөгөөд энэ нь Израилын нэг ч хүн илд өргөх шаардлагагүй байсан Ассирчуудын ялагдал байж магадгүй юм (Ш.дэд 32:16-23). Дуулал 77 Асаф Эзэн тэднийг бүрмөсөн мартсан гэж мэдэрсэн. Нойр нь хулжин шөнийн турш тэрээр Бурханы өмнөх аврал руу бодлоо чилээв. Тэр оюун санаагаа хоослон, Бурханы агуу байдалд анхаарлаа төвлөрүүлэх нь түүнд тайвшрал авчирч байсан. Түүний нөхцөл байдал өөрчлөгдсөн ч Бурхан нь өөрчлөгдөөгүй.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Өнөөдрийн Дуулал нь амьдралын бодит байдлыг тусгадаг – хүн бүр өндөр оргил ба хөндий талыг дүрсэлдэг. Хэрэв таны үзэл бодол таны сэтгэл хөдлөлтэй холбоотой байвал амьдрал галзуу хулгана шиг санагдах болно. Таны эргэн тойронд байгаа бүх зүйл өөрчлөгдөж байх үед Есүс таны сүнсний хувьд хэзээ ч өөрчлөгддөггүй, хөдөлдөггүй зангуу хэвээр байна. Та одоо сайхан, тайван өдрүүдийг туулж байна уу? Дараа нь залбирч, Эзэнийг магтаарай. Та нойр хулжсан харанхуй шөнийг өнгөрүүлж байна уу? Дараа нь залбирч, Бурханы оршихуй болон өмнөх хангамж таны зүрх сэтгэл, оюун санааг тайвшруулахыг зөвшөөрөөрэй. Тэрээр өмнө нь хийсэн шигээ дахин хийж чадна. Эзэнийг магт!
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More