Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Асаф Бурханаас өршөөнгүй байж, Өөрийн нэр алдрын төлөө Израилийг уучлахыг гуйсан. Тэрээр Их Эзэнээс ард түмэндээ эргэн ирж, тэднийг сэргээж, шинэчилж өгөхийг гуйсан.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Дуулал 79 хавар Дээгүүр Өнгөрөх баяраар, Дуулал 80 намар Майхан баярын үеэр дуулдаг байв. Энэ хоёр Дуулалд Иерусалемын сүйрэл болон Эзэний сүмийн бузартлын тухай өгүүлдэг – магадгүй Вавилончууд довтолж, Бурханы ард түмнийг боолчилсонтой холбоотой. Эдгээр Дуулал нь Бурхан нүглийг анзаарахгүй өнгөрөхийг зөвшөөрдөггүй гэдгийг жил бүр сануулдаг; Энэ нь тэдний газар нутаг, ард түмэн, шүтлэгт нь сүйрлийн үр дагавар авчирсан. Эцсийн эцэст, Израилийн сэргээлт Бурханы амилуулсан хүн болох – Мессиа, Есүс Христээр дамжин ирэх болно. Зөвхөн Тэр л Түүний нэрийг дууддаг хүмүүсийг аварч чадна.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Бид нүглийг үл тоомсорлож, үндэстнээрээ болон хувь хүнийхээ хувьд сүйрлийг хүлээн зөвшөөрөх аястай болсон. Кино, телевизийн шоунууд нь Бурханы буруушааж буй зүйлийг магтан сайшааж, бүр инээдтэй зүйл мэт харагдуулдаг. Гэсэн хэдий ч гэм нүгэл нь өчүүхэн зүйл биш юм. Дэлхийн гэм нүгэл Есүсийн амийг үнэд хүргэсэн. Яг одоо зогсоод өнөөдрийн эшлэл дэх сэрэмжлүүлэг таны амьдралд хэрхэн нөлөөлөх талаар бодож үзээрэй. Таны ухамсар нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн гэм нүглийг үл тоомсорлосон уу? Хэрэв Сатан таныг инээлгэж чадвал үүнтэй чинь хамт амьдруулах болно гэдгийг санаарай. Та өнөөдөр хувийн болон үндэстнийхээ сэргэн мандалтын төлөө залбирах уу?
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More