Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 60 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Асаф хойч үеийнхэндээ Эзэний тухай заах нь чухал гэдгийг онцолсон.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Энэ бол маскил эсвэл зааварчилгааны Дуулал юм. Дуулаачийн заавар нь өнгөрсөн үеэс суралцаж, бусдад зааж сургах явдал байв. Үе бүр нь Эзэний тухай сурсан зүйлээ хүүхдүүддээ заах үүрэгтэй байв. Дэлхий дээрх Бурханы гарын бүтээлийг таньж мэдэхийг суралцсан хүүхдүүд Түүний хүч чадалд найдна. Түүний хуулийг зааж суралцсан хүүхдүүд Түүний тушаалуудыг дагах магадлал өндөр. Хэрэв эдгээр үнэнийг хүүхдүүдэд бага наснаас нь сургаагүй байсан бол тэд өөрсдийн нүгэлт зан чанарыг дагаж, Бурханы хийсэн зүйлийг умартаж, Түүнд дуулгавартай байхаас татгалзах байсан. Үзэл бодлоо батлахын тулд Асаф Израилийн Эзэнийг эсэргүүцэж байсан олон түүхүүдийг дурсав.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Эцэг эхчүүд бид хүүхдүүддээ бага наснаас нь эхлэн шүдээ хэрхэн угаахыг зааж, хүнсний ногоо идэж, олон төрлийн хичээлд хамруулж, эцэс төгсгөлгүй спортын уралдаан тэмцээнд оролцох арга замыг зааж өгдөг. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө хийж чадах бүх зүйлээс илүүтэйгээр тэдэнд Бурханы тухай үнэнийг заах нь илүү чухал юм. Тэднийг Библийн дагуух цуглаанд аваачиж өгөх нь чухал боловч эдгээр үнэнийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх практик зааварчилгаа, Эзэнд итгэж, Түүний Үгэнд дуулгавартай байх үлгэр жишээгээр баталгаажуулах ёстой. Таны хүүхдүүд, ач зээ нар таныг харж, сонссоноор Эзэний талаар юу мэдэж авсан бэ? Өнөөдөр сургах боломжтой мөчүүдийг анхаарч үзээрэй. Өнгөрсөн хугацаанд Бурхан танай гэр бүлийг хэрхэн халамжилж байсныг тэдэнд хэлээрэй. Сургууль болон найз нөхдөдөө тулгамдаж буй асуудлын талаар Библид юу хэлснийг тэдэнд үзүүлээд дараа нь эдгээр зүйлийн талаар тэдэнтэй хамт залбираарай. Хэрэв та тэдэнд нь итгэлээ хуваалцахгүй бол ертөнц тэгэх болно.

Ѳдѳр 59Ѳдѳр 61

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org

Холбоотой төлөвлөгөө унших