Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Бурханы тайтгарал ба бялхам дүүрэн хайрын улмаас Бурхан өөрийг нь сонсон, хариулна, хүчирхэгжүүлнэ, хамгаална гэдэгт Давид найдсан. Зүрхийг нь магтаалаар дүүргэж өгөхийг тэр гуйжээ.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Энэ дууллыг бичих үедээ ямар дайсантай Давид нүүр тулсан нь тодорхойгүй хэдий ч өөрт нь ирэх хувийн дайралт түүнийг Бурхан руу очиход хөтөлсөн нь тодорхой аж. Энэ талаарзалбирч буй хүмүүс, нөхцөл байдлынхаа оронд ханданзалбирах Нэгэн дээр түүний дуулал төвлөрдөг. Бусад дууллаас 20 гаруй эшлэлийг эш татах замаар Бурханы Үгнээс тэр хүч тэнхээ, тайтгарлыг олж авсан. Зовлонгоосоо хэсэгхэн зуурын амсхийлтээс илүүтэйгээр; Давид эхлэлээс илүүтэйгээр зовлон дуусгавар болох үед Эзэнтэй улам илүү ойртохыг хүссэн.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Яг одоо та ямар таамаглаагүй байсан бүтэлгүйтэл эсвэл өршөөлгүй саад тотгортой нүүр тулан байна вэ? Урам хугарсан өдрүүд, нойргүй хонох шөнүүдэд хүргэж буй зүйл нь Эзэнтэй улам илүүтэйгээр дотно болохын тулд ч байж болох юм. Амьдралын бэрхшээл өө сэвийг маань гадаргуу дээр авч ирэх нь элбэг байдаг учир нь хүнд шахалтын үед эдгээрийг хянах эсвэл нуусаар байх нь үнэхээр хэцүү байдаг. Эдгээр зүйлийг чинь харуулахыг та Бурханд зөвшөөрөх үү? Тэгснээрээ энэ хүнд цаг үеэс сүнслэг байдлын хувьд хамаагүй хүчтэй нэгэн болж гарч ирэх болно. Уурлан Бурханаас эргэхийн оронд хүч чадлыг олж авахаар Түүний Үг рүү эргэ. Түүний ашиглах эшлэлүүдийг тэмдэглэ, тэгснээрээ Давидын адил та ч бас эргэн харж, "Эзэн, Та надад туслан, тайтгаруулсан." гэж хэлэх болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More