Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Хамгийн дээд Эзэний талаарх бодол санааг гэнэн хүмүүс ухаж ойлгож чаддаггүй ч зөвт хүн Түүний хайр ба итгэмжит байдлыг магтдаг. Сүр жавхлан, хүч, ариун байдал дотроо Тэр мөнхийн мөнхөд хаанчилдаг.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Алгаслын баярын шатаалт тахилыг бэлтгэж байхдаа Бурханы хүмүүс Түүний сүр жавхлан, ариун байдлыг санасан нь Түүний магтаалыг дуулах, Түүний агуу байдлыг тунхаглах, тэдний төлөө Түүний хийсэн зүйлсийг эргэцүүлэн бодоход тэднийг яах аргагүй хүргэсэн. Түүний хийсэн зарим ажлуудыг ойлгоход тийм ч амар байгаагүй ч хэрэв тэд Бурханы юу хийж буйг бүрэн ухаж ойлгож чадах байсан бол тэдний магтах хязгааргүй, мөнхийн, бүх хүчийг Өөртөө агуулах Бурхан байж чадахгүй байх байсан. Учир нь Түүний бодол тэднийхээс хамаагүй гүнзгий байсан, Бурханы хүмүүс өдөр бүрээ Түүний хайр энэрлээр дүүрэн гарт амьдралаа даатгах байдлаар эхлүүлж, Түүний итгэмжит байдлыг эргэн харах замаар өдрөө төгсгөдөг байх байсан.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Заримдаа Бурханы арга зам, зорилго тодорхой байдаг ба заримдаа бид үүнийг ойлгохыг хичээгээд ч ойлгож чаддаггүй. Бүрэн ухаж ойлгож болох Бурханыг бид яаж магтах вэ? Эзэнд бид яг таг найдаж болно учир нь Түүний бодлууд гүн гүнзгий бөгөөд Түүний арга замууд биднийхээс хамаагүй агуу. Бурхан танд ямар их хайртайг харахад (Иохан 3:16) өглөө бүр Түүний гарт өдрөө бууж өгөх нь таны хамгийн түрүүнд хийдэг зүйл тан болдог. Өнөөдөр амьдралд тан Бурханы хийж буй ажлыг сайтар ажиглан хар тэгснээрээ өдрийн төгсгөлд та Түүнд талархах боломжтой болно. Түүний үйлдлүүдийг та бүрэн ухаж ойлгож чадахгүй байх үедээ ч хүртэл Эзэний итгэмжит байдал ба хайрын төлөө талархан, Түүний Хэн болохыг хүлээн зөвшөөр.
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More