Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Дуулал номыг бичигч зовлон дундаа ёолон, залбирал болоод тусламж эрэн хашхирахыг минь сонсооч хэмээн Эзэнээс гуйжээ.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Дуулал 102-р бүлгийг бичигч харуусалд баригдсанаасаа болоод цааш нэг ч алхаж чадахгүй болсон мэт мэдэрч байсан;Бурхан өөрийг нь мартсан гэж тэр боджээ. Гэвч зовлон дундаа тэр Бурхан дээр анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн: Түүний зан чанар, сүр жавхлан, зовлонгоос нь Бурхан түүнийг ангижруулах болно гэсэн найдварт тэр анхаарлаа төвлөрүүлж эхэлжээ. Тэгээд өөр бусад хүмүүс түүнийг харж буйг тэр өөртөө сануулсан. Өнгөрсөн үед Бурхан итгэмжтэй байсныг мэдсээр ирсэн олон үеийнхнийг тэр харсан мөн одоо ч бас, ирээдүйд ч итгэмжтэй байсаар байхыг олж харжээ. Бурханыг магтах орчинд тэр аажмаар шилжин орсон ба Бурхан бол сайн хэмээн хойч үедээ тунхаглах замаар дуусгав!
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Дуулал 102-р бүлгийг бичигчийн адилаар – та ч бас – хамгийн харанхуй цаг мөчид, хүчийг тан хоосруулах сорилтод та оршин байна уу? Түүний сайн сайхан ба итгэмжит байдлын төлөө Бурханыг магтах нь таны хамгийн түрүүнд хиймээр зүйл биш байж болох юм. Түүний төлөв чанарыг тунгаан бодох үед Бурханы алдар таныг дүүргэж эхэлдэг ба өөртөө анхаарал төвлөрүүлэх нь Түүнийг чангаар магтах магтаал болон аажмаар хувирдаг. Магтаал бол сонголт. Гэр бүл, найзууд, хамт ажиллагсдынхаа өмнө амьдрах үедээ санаа зовж буй эсвэл магтаж буй, харуусал эсвэл магтаал, дуулах эсвэл уйлахыг чинь харж буйг санаарай. Түүний юу хийж буй мөн амьдралд чинь Тэр юу хийхийн төлөө магтах сонголтыг өнөөдөр хийгээрэй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More