Магтаал: Дуулал номын судлалЗагвар
Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Түүний Абрахам болоод үр удамтай нь хийсэн мөнхийн гэрээндээ Тэр ямар итгэмжтэй Нэгэн болохынх нь төлөө дуулал номыг бичигч Бурханыг магтсан.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Тэр Израилын учрыг олж байх үе дэх Бурханы сүр жавхлан, нигүүлслийг харуулах замаар израилийн түүхийг энэ дуулал тоймлон харуулдаг. Бурхан тэдний төлөө юу хийснийг санаж, бусдад хэлэхэд дуулал номыг бичигч израилийг урамшуулдаг. Израил үндэстэн Эзэний хамгаалалт, хангамж, амлалтуудыг хүртсэн. Давид хааны хаанчлалын үед Эзэний авдрыг эргүүлэн авч ирэх үед Левичүүд Дуулал 105-р бүлгийн хэсгээс уншжээ (1 Шастир 16-р бүлэг). Бурхан өнгөрсөн үед хэрхэн итгэмжтэй байсныг дурсан санах нь одоо үе дэх талархал, дуулгавартай байдлыг бий болгодог.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
... гэдгийг санаж байна уу? Онцгой цаг үеийг эргэн санах үед энэ асуулт баяр хѳѳрийн ба инээдийн дурсамжийг үргэлж асаадаг. Өнөөдрийн эшлэлүүд дэх Бурханы итгэмжтэй байдлын дурсамж нь Түүний хайр, агуу байдлыг бидэнд сануулдаг. Амьдралд тан Бурхан хэрхэн итгэмжтэй байсан талаарх дурсамжаа та хэр олонтоо бусадтай хуваалцдаг вэ? Бурхан үргэлж хүүхдүүддээ өгсөн амлалтуудаа санадаг бөгөөд сахидаг Нэгэн. Түүнд найдан, талархахаа та хэр олонтоо санадаг вэ? Өнгөрсөн үе дэх Бурханы итгэмжтэй байдал одоо үедээ талархалтай байх шалтгаан мөн.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More