Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 82 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Эзэний дайснууд Түүний хөлийн гишгүүр болж, Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэр мөнхийн тахилч болон захирах болно.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Христ мөнхийн тахилч болохыг Дуулал 110-р бүлэг зөгнөдөг. Христийг Бурхан, Хаан, Тахилч, Шүүгч, хүчит Дайчинаар дүрсэлжээ. Эш үзүүлэх дуулал Эцэг Бурхан ба Хүү болох Бурханы хоорондын харилцан яриаг дүрсэлдэг. Сүнсээр тэнгэрлэгээр хөтлөгдсөн Давид, Түүний Хүү байгаад зогсохгүй мөн Түүний Эзэн болон ирэх Хаан болох талаар өгүүлсэн. Энэ дуулал Шинэ гэрээнд өөр бусад дууллаас илүүтэйгээр эш татагджээ. Христ хэрхэн Давидын хүү бас түүний Эзэн байж чадах вэ гэж Иудей удирдагчид Түүнээс асуухад Есүс үүнийг эш татсан (Матай 22-р бүлэг). Мессиа (Христ) хүн бас тэнгэрлэг Нэгэн байх ёстойг тэд ойлгож чадахгүй байсан учраас хуулийн багш нар асуултад нь хариулж чадаагүй.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Эзэн Есүс Христ, хүний Хүү атлаа Бурханы Хүүгийн үхэл, оршуулга, дaхин амилалт, тэнгэрт одолтоор Дуулал 110-р бүлэг дэх эш үзүүллэгийн нэг хэсэг биелэгджээ. Христийг үгүйсгэх хүмүүсийн шүүлт болоод Христийг хүлээн авсан хүмүүсийн шагнал – болох эш үзүүллэгийн хэсэг – амлагдсан ёсоороо биелэх болно. Хаан бөгөөд Тэргүүн Тахилчаар Тэр яг одоо Өөрийнхөө дагалдагчдын амьдралд ажлаа хийж байгаа аж. Та Түүнийг ийм байдлаар нь таньж мэддэг үү? Бидэнд өнөөдөр өгч буй мессеж тодорхой байна – Бурхан мөн Шүүгч болон ирэх бөгөөд Түүний төлөвлөгөө биелэх болно. Амьдралд тань энэ үнэн ямар өөрчлөлтийг авч ирж байна вэ? Мөнхийн улсын төлөө Дэлхий дээрх амьдралаа та хэрхэн зориулах боломжтой вэ?

Ѳдѳр 81Ѳдѳр 83

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org