Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Түүний агуу ажлууд, зөвт байдал, өрөвдөх сэтгэл, авралын төлөө дуулал номыг бичигч Эзэнийг магтдаг. Түүний тушаалуудад баярлагч нэгэн мөнхийн зөвт байдлыг олдог.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Дуулал 111-р бүлэг Бурханы гарын үйлс, гайхамшиг, мэргэн ухааныг магтаж байхад Дуулал 112-р бүлэгт Түүний Үг болоод Түүний хийсэн зүйлсээр илчлэгдсэн Түүнийг таньж мэдсэн хүмүүсийн хандлага, үйлдлийг тодорхойлдог. Бурханаас бас Түүний Үгнээс айх "айдас"тай эсвэл хүндэтгэлтэй байх нь Бурханы мэргэн ухааны эд баялгийг бидэнд авч ирдэг. Тэр мэргэн ухааныг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэгч хүн жинхэнэ баяр хѳѳр, тууштай итгэл, хамгийн хүнд нөхцөл байдалтай нүүр тулах үедээ ч хүртэл аюулгүй байдлыг мэдрэх болно. Бурхан гэж Хэн болох, амьдралд нь Тэр юу хийсэн болохыг тунгаан бодоход цаг гаргах хүмүүс магтаал, хайр, дуулгавартай байдлыг хүлээн авах зохистой Нэгэн бол Тэр гэдгийг мэдэх болно.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Христийн дагалдагч байна гэдэг нь Түүний Хэн болохын шавь байхыг мөн хэлдэг. Бичээсийн үнэнийг хэдий чинээ та нягтлан шалгана төдий чинээгээр дэлхий дээр Бурханы хүч чадал болоод мэргэн ухаан хэрхэн илчлэгдсэн болохыг та харах болно. Бурханыг эрж хайх нь ном эрдмийн амжилтаас хамаагүй илүү зүйл; Өөрийнхөө Үгэнд Тэр танд юуг харуулж буйг хүндэтгэлтэйгээр амьдралд хэрэгжүүлэх замаар Түүний Хэн болох талаарх мэдлэгийг та хамгийн эхний эх сурвалжаас олж авдаг. Бурханы талаар эргэцүүлэн бодоход та хэр олон удаа цаг гаргадаг вэ? Түүнд улам илүү ойртоход мөн Түүнд хандах залбирал болгон энэ дууллыг хэлэх замаар Түүний оршихуйг мэдрэхэд зориулж өнөөдөр хэдэн хормыг зарцуул. Түүний улам илүү таньж мэдэх нь таны хэн болох бас хэрхэн амьдрахыг тан өөрчилдөг.
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More